2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө эхнэрээ, зээ дүүгийнх нь хамт хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Хятад улсын иргэн Өргөнталыг шүүж байна.
Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэллээ.
Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.2.танхайн сэдэлтээр, 91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдээд буй. Хэрэв тэрээр гэм буруутай нь тогтоогдвол 15-25 жилээр хорих ялаар шийтгүүлэх юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (2)