ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчдыг энэ сарын 24-ны өдрөөс дулааны улирлын хувцсанд шилжүүлэхээр боллоо.
Дулааны улирлын хувцсан шилжих болсонтой холбогдуулан өнөөдөр хувцасны үзлэгийг зохион байгуулж, албан хаагчдад нийтлэг илэрч буй алдаа дутагдлыг даруй арилгах үүргийг өгөв.
Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд энэ сард багтаан шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг орон нутгийн бүсийн төвийн дарга нарт даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.