Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: “Марш тактик”-ийн тэмцээнд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрынхан илүүрхлээ

2017-4-23
0
ЖИРГЭХ

Цагдаагийн алба бол төр ард түмнийхээ өмнө тангараг өргөж, гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам сахиулах хүндтэй бөгөөд амаргүй ажил билээ. Зөвхөн иргэдийнхээ төлөө гэсэн зүрхний дуудлагатай цагдаагийн шилдэг алба хаагчид өчигдөр мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэс тэвчээрээрээ өрсөлдлөө.

 

 

Улаанбаатар цагдаагийн хүрээний “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсэгт 19 дэх жилдээ зохион байгуулагдаж, бие бүрэлдэхүүний бэлэн байдлаа мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчдадаа шалгууллаа. Тэмцээний нээлтэд ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатар, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа М.Лувсандорж, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ч.Болдбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс оролцож, цагдаагийн байгууллагын тактик, тэдгээрийн үйл ажиллагааг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.

 

 

Энэ удаагийн тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар салаа, ЦЕГ-ын Автобааз, ОНАБХГ-ын Хамгаалалтын хоёр, гуравдугаар газар, Нийтийн хэв журам хамгаалах газар болон Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг буюу нийт 11 газар, хэлтсийн 200 гаруй алба хаагчид өрсөлдсөн юм.

 

 

Тамирчид буюу алба хаагчид 7 цэг дээр цагдаагийн үндсэн үүргүүдийг багтаасан 27 дасгалыг 10 гаруй кг-ын жинтэй хуяг дуулгатайгаа 8,5 км зам туулж гүйцэтгэж байгаа нь тамирчдын хүч тэнхээ, тэсвэр тэвчээрийг бодитойгоор шалгаж байлаа. Гэвч хүнд бэрх даваануудыг багын хүчээр, нийтийнхээ төлөө гэсэн сэтгэлээр, салаан даргынхаа удирдлага дор бүгд нэг хүн шиг гүйцэтгэж, цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээрийг харуулан барианыхаа шугамд орж байгаа нь өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрүүлж байсан юм. Ялангуяа эрэгтэйчүүдтэйгээ зэрэгцэн дасгал болгоныг чадварлагаар туулж байсан эмэгтэй алба хаагчид энэ өдрийн баатрууд байлаа.   

 

 

 

Үзэгчид болоод хөгжөөн дэмжихээр ирсэн алба хаагчдын хамгийн их сонирхол татсан энэ хэсэг нь гарааны өмнөх тэмцээний нэг хэсэг болох гардан тулааны үзүүлбэр байв. Баг тамирчид халдагч этгээдийн дайралтыг хэрхэн зөв техникээр зогсоох болон галт зэвсэгтэй хэрхэн харьцах талаар тоглолт үзүүлсэн юм. Мөн дайчлан баривчилж, хутгалан хүргэх ажиллагаа буюу автомашин, автобус буюу нийтийн тээвэрт халдагч этгээдийг хэрхэн зогсоох дасгалууд нь үзүүштэй байж, өнөөгийн нөхцөлд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрхэн бэлэн байхыг харуулсан юм. Хэдийгээр манайд энэ төрлийн гэмт хэрэг бага гардаг ч эрсдэл өндөр байдаг тул заавал хийж гүйцэтгэх дасгалд оруулжээ.

 

П.Энхтогтох: Тэмцээн зохион байгуулалт сайтай явагдаж байна

 

ОНАБХГ-ын дарга, тэмцээний ерөнхий шүүгч хурандаа П.Энхтогтохоос тэмцээний явцын талаар тодрууллаа.

 

-Тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч. Оролцож байгаа газруудаас ямар нэгэн санал гомдол ирсэн үү?


- Монгол улсын Биеийн тамир спортын тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 33 тоот тушаалаар Улаанбаатар цагдаагийн хүрээний “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн болж байна. Тэмцээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний 11 анги, байгууллагын тамирчид оролцож байна. Одоогийн байдлаар оролцогчидоос ямар нэгэн санал гомдол, маргаан ирээгүй.  Зохион байгуулалт сайтай явагдаж байна.


- Тэмцээний ач холбогдлын талаар дурдвал?


- Цагдаагийн байгууллага хуулиараа  нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, хангах чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү үндсэн үүргээ гүйцэтгэхэд, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэхэд энэ тэмцээн ихээхэн ач холбогдолтой.  


- “Марш тактик” тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулдаг. Тамирчдын ур чадвар хэрхэн өсч байна вэ?


- Энэ жилийн “Марш тактик” тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний өмнө болж байгаагаар онцлог. Үе үеийн тэмцээн өрсөлдөөн ихтэй болдог. Түүнийгээ дагаад ур чадвар нь ч нэмэгддэг. Энэ жилийн тэмцээн ч гэсэн маш өрсөлдөөнтэй явагдаж байна. Шүүлтийн хувьд хүндрэлтэй зүйл ч гарч байгаа ч одоогоор гомдол санал ирсэн зүйлгүй байна.

 

Энэ удаагийн тэмцээн хэд хэдэн онцлогтой болж байгааг зохион байгуулагчид нь хэлж байлаа. Тодруулбал өмнөх тэмцээнүүдэд эмэгтэйчүүдийн багийг тусад нь гаргадаг байсан бол энэ жилээс эхлэн нэг багт 4-6 эмэгтэй байхаар зохион байгуулжээ. Ингэхдээ туулах замын уртыг 10 км байсныг 8,5 км болгож багасгасан байна. Түүнчлэн ирэх зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш тактик”-ийн тэмцээн болох аж. Тус тэмцээнд цагдаагийн байгууллагаас нэг баг оролцох бөгөөд тамирчдаа энэ удаагийн тэмцээний шилдгүүдээр бүрдүүлэх гэнэ.

 

М.Лувсандорж: Цагдаагийн байгууллагын “Марш тактик” бол шалгуур тэмцээн

 

Тэмцээний онцлогын талаар болон гэмт хэргийн гаралтын тайлангийн талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа М.Лувсандоржоос тодрууллаа.

 

- Энэ жилийн тэмцээний онцлогийн талаар ярьвал?


- Цагдаагийн Ерөнхий газарт олон залуучууд ажилладаг. Тэдгээр алба хаагчдын ур чадвар, бэлэн байдлыг хангахад “Марш тактик”-ийн тэмцээн ихээхэн ач холбогдолтой. Олон жилийн уламжлалттай тэмцээн боловч сүүлийн гурван жил завсарласан. 2013 оноос зохиогдоогүй байж байгаад энэ жилээс дахин зохион байгуулагдаж байна. Ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш тактик”-ийн тэмцээн оролцох шалгуур тэмцээн гэдгээрээ онцлог.


- Цагдаагийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?


- Цагдаагийн байгууллага бэлэн байдалд ажиллах нь нэн тэргүүний үүрэг. Учир нь гэмт хэрэг, зөрчил өдөр, шөнийг ялгалгүй гардаг учраас ямар ч үед өндөр түвшинд байх ёстой. Миний хувьд цагдаагийн байгууллагын бэлэн байдал маш сайн байгаа гэж дотроо дүгнэдэг.

 


- 2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэрэг гаралтын тайлан гарсан байна?


- Тайлангаас харахад гэмт хэргийн гаралт 4,6 хувиар буурсан, хэргийн илрүүлэлт 5,6 хувиар өссөн дүн гарсан. Энэ нь өдөр тутмын үйл ажиллагаандаа маш зөв менежментыг хэрэгжүүлж ажилласны үр дүн гэж харж байна. Учир нь Цагдаагийн Ерөнхий газар саяхан бүтцийн том өөрчлөлт хийсэн. Нийт гэмт хэргийн 50 гаруй хувийг эзэлдэг Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар мөн Хар тамхитай тэмцэх газрыг байгууллаа. Шинэ бүтэц зохион байгуулалт, ажлын арга барил үүнд нөлөөлсөн.

 

Ингээд тэмцээний дүн гарахад 1 дүгээр байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хамгаалалтын 2 дугаар баг,  2 дугаар байранд Нийтийн хэв журам хамгаалах газрын баг,  3 дугаар байранд Цагдаагийн Ерөнхий газрын автобаазын баг тамирчид орж цом, медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.189.174)
    Цагийн сайханд 30 орчим баг ордог жинхэнэ сорил байлаа одоо ч нэрнээс цаашгүй болж дээ. Тэмцээнийхээ зааврыг ч олигтой бэлтгэж чадахгүй юм даа
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.122)
    Бас гранат дэлбэрсэн юмуу гэж бодлоошд
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    3 ыхан оролцохоо больсон юм уу. уг оролцдог байсан бол хэрэгтэй юмсан.
    2017 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    3 цаг 43 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    3 цаг 48 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    3 цаг 54 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    4 цаг 29 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    4 цаг 51 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    5 цаг 23 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    5 цаг 29 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    5 цаг 49 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    5 цаг 54 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    6 цаг 10 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    6 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    6 цаг 16 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    6 цаг 20 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    6 цаг 22 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    8 цаг 35 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    8 цаг 51 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    9 цаг 40 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    9 цаг 46 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    9 цаг 50 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    10 цаг 0 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК