Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2017-4-24
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Хамгаалалтын бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын талаарх судалгааг гаргасан. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, түүний хамгаалалтын бүс, үерийн эрсдэлтэй бүс, зурваст зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 3100 орчим нэгж талбарт иргэн аж ахуйн нэгж байгууллага байрлаж байгаа тогтоосон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/221 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой комиссын 2017 оны 03 дугаар албан даалгавар, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны А/24 дүгээр тушаал, Байгаль орчны багц хууль тогтоомжийн нэгдсэн хяналт шалгалт хийх тухай  2017/06 дугаар удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг энэ сарын 10, 13, 14, 15-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт ажиллуулсан. Нийслэлийн төвийн 6 дүүргийн гол болон туслах замуудад угсарч байрлуулсан замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэгээний ашиглалтад Замын цагдаагийн алба, УБЗЗАГ ОНӨААТҮГ-уудтай хамтран үзлэг тооллого хийж, гудамж замын тэмдэг тэмдэглэгээг сэргээх ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэлээ.

 

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдал өмнөх 14 хоногтой харьцуулахад харьцуулахад 2206 нэгж буюу 18 хувиар, 2061 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 18 нэгж буюу 0.9  хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтэй байна. Мөн хугацаанд давхардсан тоогоор 2730 алба хаагч эргүүлд үүрэг гүйцэтгэн зөрчил гаргасан 5950 иргэнийг 16.260.000 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 357 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 31 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажилласан. “Аюулгүй хот” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Телекамер”, “Эргүүл”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” гэсэн 3 дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа” гэж танилцуулав.

 

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3604 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 122, зөрчлийн шинжтэй 1135 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1257 ослыг материалжуулан шалгаж байна. Ирэх зургадугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд зохион явуулж байгаа “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны өргөн чөлөөн дэх хөдөлгөөний ачаалалтай зам, явганы гарцууд буюу 15 цэгт 52 олон нийтийн цагдааг ажиллуулж хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

 

НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор дулааны эрч сулавтар байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Дунд” зэрэгт байна. Хуурайшилтын  аюултай зэргийн үед  нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар энэ сарын 10-ны өдрөөс зохион байгуулан 59 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа” гэв.

 

“Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж хашаа барьсан болон барилгын нүх ухаснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй иргэн, аж ахуйн нэгжид шалгалт явууллаа. Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн 341 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мөн барилга байгууламжийн нүх ухсан 70 зөрчил илэрсэн байгаа. Эдгээр 70 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 5 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  “Хоггүй хот-Утаагүй Улаанбаатар” сэдвээр Нийслэлийн иргэний танхимд 9 дүүрэг болон 152 хороодын Засаг дарга, 183 хэсгийн ахлагч нарыг хамруулж хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

 

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Бид өмнөх асуудлаа цэгцэлж байж дараагийн газар олголтын асуудлаа ярих болно. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлж барьсан хашааг буулгах асуудлыг түргэвчилж, дүүргийн Засаг дарга нар энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сайн бэлтгэж зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд  өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочид (183.81.171.135)
    сөх гэдэг жижүүр цэвэрлэгчийн холбооны ажлыг төрийн байгууллага болох хот тохижуулах байгууллагад эсвэл оск-т лифт, жижүүр цэвэрлэгчийн ажлыг шилжүүлэх нь зүйтэй шүү тэгвэл суугчид төрийн байгууллагад төлбөрөө төлнө сөх гэдэг хулгайчууд 5000-200000 төгрөг хураагаад юү ч хийхгүй утсаа ч авахгүй , хаалгаа ч тайлахгүй , хохироочоод нөхөн төлбөр ч төлөхгүй улсад татвар ч төлөхгүй нөат-н баримт ч өгөхгүй, худлаа тайлан баримт бүрдүүлдэг тэрэнд нь шалгалтынхан хууртахдаа маш сайн сая-н цалинтай ганц гишүүнтэй байгууллага нэртэй сүлжээ наймаа болчихсон энэ 76-г огцруулах хэрэгтэй сарангэрэл саранчихмэг гэнүү сар нь хиртчихсэн мөнгөний төлөө төрөө өөд нь татах ямарч сэтгэлгүй шуналтнууд
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочид (183.81.171.135)
    сөх гэдэг жижүүр цэвэрлэгчийн холбооны ажлыг төрийн байгууллага болох хот тохижуулах байгууллагад эсвэл оск-т лифт, жижүүр цэвэрлэгчийн ажлыг шилжүүлэх нь зүйтэй шүү тэгвэл суугчид төрийн байгууллагад төлбөрөө төлнө сөх гэдэг хулгайчууд 5000-200000 төгрөг хураагаад юү ч хийхгүй утсаа ч авахгүй , хаалгаа ч тайлахгүй , хохироочоод нөхөн төлбөр ч төлөхгүй улсад татвар ч төлөхгүй нөат-н баримт ч өгөхгүй, худлаа тайлан баримт бүрдүүлдэг тэрэнд нь шалгалтынхан хууртахдаа маш сайн сая-н цалинтай ганц гишүүнтэй байгууллага нэртэй сүлжээ наймаа болчихсон энэ 76-г огцруулах хэрэгтэй сарангэрэл саранчихмэг гэнүү сар нь хиртчихсэн мөнгөний төлөө төрөө өөд нь татах ямарч сэтгэлгүй шуналтнууд
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.184.12)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    3 цаг 43 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    3 цаг 48 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    3 цаг 53 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    4 цаг 28 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    4 цаг 50 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    5 цаг 22 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    5 цаг 29 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    5 цаг 49 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    5 цаг 53 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    6 цаг 10 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    6 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    6 цаг 15 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    6 цаг 19 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    6 цаг 22 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    8 цаг 35 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    8 цаг 50 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    9 цаг 40 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    9 цаг 45 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    9 цаг 49 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    10 цаг 0 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК