Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнхбат: Төрөөс цэрэг эрээ нэхэн шагнах хэрэгтэй

2017-4-26
0
ЖИРГЭХ

Анхаарахгүй байхын аргагүй нэгэн мэдээлэл сошиал ертөнцөөр "тэнүүчилж" байна. Хэдийгээр энэхүү үйл явдал болоод өнгөрсөн ч "Төр Арми хоёр" цэргээ, иргэнээ мартдаггүй л байх ёстой юм гэсэн сэтгэгдлийг төрүүлэв. Дайн байлдаан болоогүй тайван орон хэдий ч хэлж ирдэггүй хийсч ирдэг гэнэтийн гай гэж бий. Гарцаа байхгүй үхлийн өмнө бусдыгаа аварч өөрийгөө золих эр зориг, хүнлэг энэрэнгүй сэтгэл агшны төдийд зурсхийх... Гэр бүл, хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, алдхан биеж хайрлаж, амиа хоохойлох сэтгэл цэрэг хүнд байдаггүй аж. Үүний тод жишээг бид хэдхэн хоногийн өмнө учирсан ослоос харсан. Цэл залуухан офицер цэргүүдээ мах цусан биеэрээ хамгаалж өөрийгөө зольсон шүү дээ. Энэ талаар Д.Мөнхбат өөрийн нүүр номондоо юу өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.

 

1. Саяхан ЗХ-ний нэгэн ангийн хээрийн гаралтын үед гарсан гранатны ослыг шалгасан эцсийн дүгнэлт хараахан олон нийтэд зарлагдаагүй байна. Тайван цагт сургууль дадлагын үед цэрэг эрчүүд амь насаа алдсан нь тун харамсалтай. Хаа нэгтээ нь хариуцлагын асуудал байгаа. Ямар ч л гэсэн тэд цэрэг хүний үүргээ гүйцэтгэж явсан юм. Гар гранат нь тэсрэхдээ чагтыг сугалж хөшүүргийг сул тавьсанаас хойш 3.2- 4 сек-д бүх зүгт адил даралтаар задран дэлбэрдэг. Иймээс хэрэв давшилтын гранат бол 25-50 м, хориглолтынх бол 200 м хүртэл радиуст аюултай. Алдаж унагасан гранатаа хурдан авч хол шидэх гэж дээрээс нь тонгойх үед амжаагүй юу, эсвэл шууд цээжээрээ хаасан уу? Аль нь ч байсан тэр бусдыгаа аврах гэсэн оролдлого бөгөөд өөрийнхөө хариуцлагыг амиараа хүлээх зориг зүрхтэй офицер байжээ гэж бодож байна. Тийм биш амиа бодсон бол холдож хэвтэх, бусдын араар орох оролдлого хийх биз.


Тэгэхээр хэдийгээр өөрөө байхгүй ч нэрийг нь алдаршуулах, төрөөс цэрэг эрээ нэхэн шагнах хэрэгтэй.


2. 1990 оноос өмнө манай арми одоогийнхоос хэд дахин том байх үед байлдааны бэлтгэл сургууль, ялангуяа хээрийн дадлага сургууль өргөн хүрээтэй, бүх нэгтгэл, анги, салбаруудыг бүрэн хамарч явагддаг байсан. Энэ үед сургалтын үе шатны явцад зэвсэг техникийн осол цөөнгүй гардаг байсан.


Гранаттай холбоотой өөрийн нүдээр харж байсан нэг ослын талаар дурдъя. Намайг АА-ийн 152-р ангид мотобуудлагын салааны захирагч байх үед нэг өдөр манай офицерууд галын бэлтгэлийн хичээлээр давшилтын гранат шидэж байсан юм. Дадлага дуусах дөхөж байх үед дэслэгч Ж-ийн шидсэн гранатны тэсрэлтэд дадлага удирдаж байсан ахмад Занабазар шархдан унасан юм. Гранатны хэлтэрхий гэдсээр нь зад цохиж маш хүнд байсан ч эмнэлэгийн тусламж шуурхай авч аврагдсан. Тухайн үед маш олон удаа гранат шидүүлж байсан хашир офицер нэг удаа тайвширч анхаарал алдсанаас өртсөн байх. Ахмад Занабазар уг нь ямар их туршлагатай хүн байсныг гайхдаг нэг жишээ хэлье.


Тэр хээрийн гаралтаар нэг өдөр манай салаа хичээлийн хуваарийн дагуу давшилтаас байлдааны буудлагатай сургууль хийсэн юм. Тактикийн дүрэм, ажиллагааны бодлого, шийдвэрийн дагуу тогтоосон заагуудад хүч задалсаар "Дайсны" хориглолтын өвөр эгнээний өмнө ойртон гранатын заагт ирмэгц "гранатаар галла" гэдэг командаар салааны бүх цэрэг гранат зэрэг шидээд өмнөх гүехэн жалга руу орж хэвтлээ. Нижигнэсэн дэлбэрэлтийн дараа дундын хянагч ахмад Занабазар гал зогсоо гэж хашгирав. Цааш үргэлжлүүлэх хөдөлгөөнөө зогсоож ахлах даргын командаар салааг байлдааны журмаас нь дуудаж нэг эгнээнд оруулан цэргүүдийн сумтай магазиныг авахуулж буу шалгав. Занабазар ахмад ирээд танай нэг цэрэг гранат шидсэнгүй хаана байна гэв. Уг нь бага дарга нар нь харж байгаад бүгд л шпилент сугалаад гранаттай гараа өргөн зэрэг шидсэн юм. Цэргүүд бүгд л шидсэн гээд байдаг. Шпилент цуглуулахад яах аргагүй нэг дутав. Үзлэг хийгээд олддоггүй. Ахлах даргын шийдвэрээр буудлага цаашид үргэлжлээд гранатомётчид "дайсны" танкуудыг устгаснаар дуусч дүн гаргасны дараа дахин нарийн үзлэг хийв. Нэг цэрэг өөрийн гранатны шпилент сугалахаас айгаад тасгийн пулёмётныхоо подсумкны ёроолд хийчихсэн, хоосон гараараа шидсэн дүр үзүүлсэн, түүнийгээ хэлэхгүй нуусан байв. Занабазар ахмад зэрэг дэлбэрч байгаа гранатны тоог 27 биш 26 гэдгийг яаж мэдсэнийг одоо ч ойлгодоггүй юм. Түүнтэй 28 жил уулзаагүй. Олж уулзвал асуух юмсан.


3. Хэлэх гэсэн гол асуудал бол цагтаа армид мотобуудлагын ротын захирагчаар амжилттай сайн ажиллаж гялалзаж явсан бэлтгэл ахлах дэслэгч Дарьсүрэнгийн Түмэнбайгалийн тухай миний тээж явсан бодол юм.


Энэ хүн бол тайван цагийн мартагдсан баатар юм. 1987 оны хавар Эрдэнэт хот дахь АА-ийн 186-р нэгтгэлийн 208-р анги буюу ...дугаар мотобуудлагын хорооны 1-р батальоны 1-р ротын захирагч Д.Түмэнбайгаль мөн хуваарийн дагуу байлдааны буудлагатай сургуульд хариуцсан салбараа бэлтгэх явцад цэргүүдээ гранат шидүүлж дадлага хийж байв. Цэргүүд окопноос хоёр хоёроороо гранат шидэж бусад нь ар талд бэлтгэх байранд байв. Галын зааг буюу нуувчинд салааны захирагчийн хамт байж. Байлдагч... гранатаа шидэхдээ алдаж окопны урд шороон дээр унагахыг харсан ахлах дэслэгч "хэвтээд" команд өгмөгц хоёр цэргээ дороо халхлан дарж хэвтэх агшинд гранат окопонд өнхрөн унаж дэргэд нь тэсэрчээ. Салааны захирагч, хоёр цэрэг зүгээр, харин ротын захирагчийн өрөөсөн хөл гуяныхаа доогуур бараг тасарсан байжээ. Ингэж энэ хүн жинхэнэ офицерийн ёсоор цэргүүдийнхээ араар биш өмнүүр нь орон хааж амиа золиослох эрсдлийг гаргаж чадсан. Дараа нь эмнэлэгт баруун хөлийн гуяныхаа дээгүүр тайруулж, ид гялалзаж явсан насандаа цэргийн албанаас халагдан амьдралаараа хохирсон юм.

 

Тухайн үед энэ асуудал чимээгүй өнгөрч байсан нь армид осол зөрчил харьцангуй олон гарч байсан, нийгмийн сэтгэл зүй өөр байсантай холбоотой байх. Гэтэл энэ хүн бусдын амийг аварч өөрөө хохирчихоод өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд төрийн цэргийн ямар ч одон медаль аваагүй, энгийн даруухнаар ажил хөдөлмөр эрхлэн Эрдэнэт хотод амьдарч байгаа.


4. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2015 онд С.Г.Султангабиев гэдэг хурандаад ОХУ-ын баатар цол олгосон. Энэ хурандаа бол армийн офицер, хожим Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи төгсөөд Дотоодын цэрэгт шилжин хорооны захирагчаар томилогдон ажиллаж байх үедээ яг дээрх манай Түмэнбайгаль шиг тохиолдлоор дадлагын үед гранатаа шидэж чадаагүй алдсан бага түрүүчээ биеэрээ халхалж өөрөө хүнд шархадсан бөгөөд үүнийх нь төлөө түүнд баатар цол олгосон.


5. Серик Султангабиев сум үл нэвтлэх хантаазтай байсан бол манай Д.Түмэнбайгальд тэр үед бронежелет гэж байгаагүй юм.
ОХУ бол цэрэг эрчүүдээ хүндэтгэдэг ард түмэн. Манайд харин юу дутагдаж байна. Д.Түмэнбайгалийн хохь нь болоод манай арми, нийгэм мартаад өнгөрсөн үү. Тэгэх ёсгүй. Бидний хувьд одоо энэ хүний талаар олон нийтэд мэдээлж түүнд хууль ёсны тэтгэмжийг нь бүрэн олгох, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахыг хүсч байгаа юм.


Тэр үеийн болсон явдлын талаарх бүх баримт материалууд өөрт нь хадгалагдаж байсныг миний хүсэлтээр хувилж ирүүлсэн. Надад байгаа. Өнөөдөр тэр Эрдэнэтээс Улаанбаатарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирж байгаа. Сэтгүүлчид олж уулзах боломжтой. ФБ-ийн Найзууд дэмжээрэй.


ЗХ-ний болон Эрдэнэт хотын ахмадын байгууллагууд дэмжиж тодорхойлох ёстой. "Монгол хурандаа"нийгэмлэг, "Ерөнхий цэрэг" ассоциаци ТББ-ууд дэмжиж байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН (103.26.194.231)
    ТИЙМЭЭ БИ 1985 ОНД ТУС ХОРООНООС ЦЭРГЭЭС ХАЛАГДСАН.МАШ САЙН САНАЖ БАЙНА.ТҮМЭНБАЙГАЛЬ ГЭЖ ГЯЛАЛЗСАН САЙХАН ОФИЦЕР БАЙЛАА.ОФИЦЕР ХУВЦСАА МАШ ЦЭВЭРХЭН ӨМССӨН ЦЭЛ ЗАЛУУХАН АХЛАХ ДЭСЛЭГЧТЭЙ ХАМТ ТАТУУЛСАН ЗУРАГ Ч БАЙГАА.МАШ ӨНДӨР ШААРДЛАГАТАЙ ЦЭРГИЙН ДҮРМЭЭ ЯГШТАЛ БАРИМТАЛДАГ ИЙМ НЭГЭН ОФИЦЕРИЙГ ЦЭРГЭЭ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛАН ӨӨРӨӨ ХОХИРСНЫГ СОНСООД МАШ ИХ ХАРАМСАЖ БИЛЭЭ.ТИЙМЭЭ ТЭД БААТРУУД
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.27.131)
    Баатар цолыг баатар хүнд биш улс төрч буюу худалчид олгодог нь монгол юм.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Одонтуяа (124.158.109.59)
    Тиймээ, Түмэнбайгаль ахыг баатар цолоор шагнах ёстой, дэндүү даруухан, жинхэнэ Эр Хүн, цэл залуугаараа ид гялалзаж явсан үедээ тахир дутуу болоод гоншигонолгүй амьдралаа аваал явсан, иймэрхүү жинхэнэ баатруудаа улс хөсөр хаядаг нь харамсалтай
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.243)
    Д.Түмэнбайгаль эрүүл саруул байсан бол мундаг офицер байх байсан. Эр цэргийн ёсоор тахир дутуу болсон доо. Батүүлийн хажууд жинхэнэ баатар чинь энэ хүн. Дарь цус үнэрлэсэн хүнд баатар цол олгодог энэ хүн л баатар болох ёстой. Ерөнхий цэргийн холбоо нэг юм бодно байгаа. Баяраар ирдэг шүү дээ.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    5 цаг 17 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    5 цаг 22 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    5 цаг 28 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    6 цаг 3 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    6 цаг 25 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    6 цаг 57 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    7 цаг 3 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    7 цаг 23 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    7 цаг 28 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    7 цаг 44 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    7 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    7 цаг 50 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    7 цаг 54 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    7 цаг 56 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    10 цаг 9 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    10 цаг 25 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    11 цаг 14 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    11 цаг 20 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    11 цаг 24 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    11 цаг 34 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК