зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Есөн хуруугаа тайруулсан байлдагчийн Ерөнхийлөгчид бичсэн захидал бүрэн эхээрээ

2017-4-26
0
ЖИРГЭХ

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан аймшигтай хэрэг гарсан. Энэ хэрэг 2017 оны нэгдүгээр сарын 17-нд болсон бөгөөд хэрэг болсноос хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч ангийн захирагч, удирдлагууд нь “Үйлдвэрлэлийн осол”-ын акт гаргаж, үл тоож буйд тэрбээр гомдолтой буйгаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Сайн байна уу Намайг Баярцогт гэдэг. Цэрэгт яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн байна.

 

Би 2016 оны тавдугаар сарын 6-нд цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний Дорноговь аймагийн Зүүн баян сумын 336-р ангид хувиарлагдсан. 2017 оны нэгдүгээр сарын 17-25-ныг хүртэл хүрээ нэг байгууламжид харуулын дарга /1/ болон байлдагч /13/ нарын хамт үүрэгээ гүйцэтгэхээр явсан.

 

2017 оны нэгдүгээр сарын 23-нд 02.00-04.00 цагийн хооронд миний бие харуулыг үүрэгээ гүйцэтгэж буугаад 04.00-05.00 цагийн хооронд түр цэгийг хүлээн авч гарахад гадаа идэр ес эхэлчихсэн маш хүйтэн байсан учир их даарч бээрч галлагааны өрөө рүү буухаас таван минутын өмнө бууж үүрийн 04 цаг 50 минутанд ороход гал түлэгч байлдагч унтаж байсан. Гал унтарч паар хөлдөж цэргийн байр тэр чигтээ хөлдөх аюултай байсан тул цогон дээр нүүрс хийх далимд түр дулаацсан нь үнэн. Харуулын дарга намайг байлдагчаар дуудуулж харуулын байранд очиход харуулын дарга цэргүүдийг татан буулгаж ирсэн. Миний гутал хувцасыг тайлуулан хөл нүцгэн цемент дээр зогсоож нийт долоон байлдагчын хамт 5-6 цагийн хооронд идэр хүйтэнд өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж бүх хувцасыг тайлуулан гар тулгаж хэвтүүлээд суран бүс болон бууны сүмбээр ороолгон зодож өшиглөн элэгдэж цээжин бие рүү шанагаар ус цацаж хүйтэн газар элгээр хэвтүүлсэн. Дараа нь нүцгэн 2-3 км зайтай харуулын цэгийг тойруулан гүйлгэсэн. Энэ бүхний дараагаар харуулын байр руу оруулсан.

 

Шөнө халуу дүүгэж чимчигнэж хөнжлөөрөө ороон үүр цайтал унтаж чадаагүй. Өглөө цайны цагаар босч цайгаа уух гэтэл хөл цэврүүтэн цайрч таавчиг өмсөлтгүй хавдсан байсан. Харуулын даргад энэ тухай хэлэхэд дээшээ мэдэгдэж анхан шатны эмчилгээ авсан. Эмчилгээний явцад хуруу тайрахаар болж хоёрдугаар сарын 13-нд хагалгаанд орж хөлийн 9 хурууг тайруулсан. Бүтэн биеийн оншилгоонд ороход элэг өөрчлөлттэй гарсан. Өөр гурван цэрэг нэгдүгээр зэргийн хөлдөлттэй. Харин би гуравдугаар зэргийн хөлдөлттэй байсан. Хагалгаанд орохоос өмнө нугасанд гуурс суулгасан. Гуурс сугарч нугас руу идээлснийг цэвэрлэж бүтэн биеийн норкозонд орсон.

 

Эмнэлэгт байх хугацаандаа сэтгэл санааны гүн хямралд орсон ч энэ бүгдийг даваад гарах тэсвэр тэвчээр надад байсан Гуравдугаар сарын 16-нд эмнэлэгээс шарх эдгээгүй байхад гаргасан. Гэрээр боолт хийлгэх хугацаанд эм тариа тос марал их хэмжээгээр хэрэгтэй байсан учраас өглөө эрт боолтоо хийлгэж яваад буцах замдаа  бие хамгаалах чадваргүй учраас нохойнд хазуулсан. Би дүүтэйгээ хоёулаа нийтийн байр түрээслэн амьдардаг. Яг одоо дүүгийнхээ хяналтан доор байгаа дүү жижиг сажиг юм зарж түрээс хийдэг ээж маань бага байхад авто осолд орж тал харвасан.

 

Өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ шийдтэй хариу байхгүй байна. Үйлдвэрийн осол гээд акт гаргаж өгсөн 5-6 даргын гарын үсэг тэгээд болоо, таг. Ангиас ирж уулзаж өөрийн биер туслалцаа үзүүлсэн хүн алга. Аргаа бараад Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичлээ.

 

Цэргийн алба босоо тогтолцоотой гэсэн хэрнээ дээд албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл таг. Ар гэрээс маань хөөцөлдөөд өгөх хүн байхгүй, туслах хүн байхгүй болохоор ийм байдалтай сууж байна. Гэхдээ сайн санаат ах эгч нар маань өнөөдөр ингэж зоригтой хэлэхэд хаана яаж хандахад, алхахад тус дэм болж байгаад баяртай байна. Бие даан зам гарч чадахгүй байгаа залуу хүүхэд болохоор таяг барихыг хүссэнгүй. Өсгийн дээрээ явж байгаад одоо гайгүй болсон.

 

Энэ хэрэг болсноос хойш дөрвөн сар өнгөрлөө. Группт  хамрагдагүй мөн Нийгмийн даатгалын шимтгэл цэрэгт байсан хугацаанд төлдөг бичилт хийсэн тамга тэмдэг юу ч байхгүй, хүчин төгөлдөр бус байсан. Харуулын ахлах хийсэн зүйлдээ гэмшиж эмнэлэгт байх хугацааанд хоол унд унаагаар туслалцаа үзүүлсэн. Надад хэн нэгнийг шоронд хийж амьдралаар нь зовоох хүсэл алга. Тэр хүний дээр байгаа дарга нар зүгээр хараад суугаад “Үйлдвэрийн осол” гэж тогтоосон хүмүүст гомдолтой байна.

 

Эрүүл саруул цэрэгт явчихаад тахир дутуу болсон надад магадгүй 10 жилийн л нас байвал яах вэ. Би багадаа мэдрээгүй тэр гэр бүлийн хайрыг том болооод хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдраад сайхан хань ижил хүүхэдтэй болж дүүгээ, ээжийгээ сайхан хүн шиг амьдруулж гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна гэж бодож байсан. Энэ байдлаасаа болоод хүнтэй сууж чадахгүй хүүхэдтэй боллоо гэхэд ааваа та яагаад нэг хуруутай юм вэ гэвэл юу гэж хариулах вэ. Энэ мэтчлэн зөндөө асуулт байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.70.46.221)
    Цэрэгт ийм муухай яргалал одоог болтол ноерхож байгаад харамсаж бна Ээлжийн даргад эрүү үүсгэж шалгах хэрэгтэй шүү дээ
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (217.19.202.101)
    Цэрэгт алба хаана гэдэг аль цаг үед ийм л дарамттай ял шиг зүйл байсан. 21-р зуунд амьдарч байна бид. Бүхнийг өөрчлөх цаг болсонсон. Бусддаа харгис хэрцгий ханддаг энэ ахлагч мэтийн нөхдийг олны сонорт хүртэл ил тодоор хатуу шийтгээд өгвөл дараа дараагийн махан толгойтнуудад нь бага ч болов сургамж болох болов уу!
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (116.80.23.11)
    Аймшигтай хэрцгий юмаа. Хүн гэхэд хүн биш. Ийм хэрцгий хүн ханиа, үр хүүхдээ яаж хайрладаг бол. Ийм үйлдэл хийж байхдаа юу бодож, нүд нь ямар харцтай байсан бол? Манай нөхөр ийм үйлдэл хийсэн бол би хамт амьдрахаасаа, хүүхдэдээ муу үлгэр дуурайлал болохоос айнаа
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • Tserenchimed (122.201.22.53)
    ter Zuun bayng.n dugaar ang.n zahirgach ni iim hund notstoi uildel gargasan alban tusaaltanaa ywuulj ene huu bolon busad huldulttei zaluustai uulzuulah heregtei Shudarga l bail daa Hhij bolsiim chin odoo ariig ni tuluh biye bolon setgel sanaa ed material.n tuslaltsaa uguh heregtei buh nasaar ni tejeen tetgeh uchirtai Hairan saihan zalu nas hairan biye segeliig segleed haychihdag araatanaas ch iluu adguus we
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • Оюун (182.160.32.35)
    Энэ хүүхдэд яаралтай тусламж үзүүлж,тэр дарга ахлагч нарыг насаар нь тэтгэмжийн мөнгө олгуулахад хууль хяналтын байгууллага анхаарч үзээсэй.Эрүүл хүүхдийг ийм болгосон ялаа үүрэх хэрэгтэй.Ерөнхийлөгч ямар арга хэмжээ авснаа ард түмэндээ яаралтай мэдээлээрэй.
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
    • Maya
      Ene yag ZUV ug shuuu!!!
      2017 оны 04 сарын 27
  • ээж (202.9.43.107)
    Төр цэргийн албыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй Хайран сайхан хүү ээж нь өдий хүртэл эрүүл өсгөх гэж үйлээ үзсэн шүү дээ арай ч дээ арай ч ер нь ард түмний өмнө хариуцлагатайгаар шийтгэх хэрэгтэй арай ч дээ хайран хүү өөрийх нь 10 хурууг тайрах хэрэгтэй маханд нь мэдрүүлээд өгвөл хүний яаж зовж байгааг ойлгоно арай чдээ
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.195.86)
    Ядарсан нэгнийгээ бид ингэж л дээрлэхдэг. Ийм л хогоор дүүрч. Энэ нийгэм өөрчлөгдөхөөсөө өнгөрч бх шиг бна даа.
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • enhee (66.181.160.5)
    Sain bna u ene bvhnii he toloo erh medeltei darga nart n helj gvrvpe ch gesen garguulj awah htei shv yamar zewvvn um be
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.119)
    eronhiilogch l ym bol buuhasa omno ene hvvgin toloo ym hiimeer ymaa eronhiilogch tani hvvhed bishch mongol ulsin irgen negen hvnii vr ervvl saruul alband mordchood etsestee tahir dutuu bolchlooshde iim bhad er tsergiin alband mord gj ahiad armid hvnii olon vrsiig tatah erh ner nvvrgvil bolj bndaa hvniihee toloo negen shan zaluugin toloo erh vvrgee erh medlee yadaj haruulah tsag boljee eronhiilogchoo!!!!
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Hairan saihan huu.... (66.181.190.100)
    Uildverleliin hurts osol gej yu baidag yum be. Ene dugneltiig bichsen hun ni neg tenegduu ofitser l bgaa bizdee. Hunii buruutai uil ajillagaanaas bolson asuudliig yagaad ingej duraaraa uur zuil ruu huvisgaj bichdeg bnaa. Yamarch hun oilgohoor bn shu de. Maanagduu buh B.Baterdene guai ogtsorson ni deer bhaa. Shudarga baildaa, guriigeed baigaad bh sanaatai. Ter tamlasan hulgaichiig ard tumnii umnu shuuh heregtei. Tegehgui bol armi d iim asuudal arilahgui, bur tsetsegleh bh shu!!!
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • ma (118.0.74.148)
    Zahidliin hariud yu gej hariulah bol?
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (118.0.74.148)
    Zahidliin hariud Yu gej hariulah bol ?
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.31.43)
    Àëàà÷ íààäàõàà...............
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.94.241)
    Болиочээ армийн нэр зүүсэн ,түүгээр гэдсээ дүүргэж яваа мөрөн дээрээ мөрдөстэй цолтой махан толгойнуудаа. Та нарын хүү ийм болсон бол ийм бохир акт бичиж өгөөд тэнэгрээд сууж байх уу? Сайдаасаа эхлээд салаан даргаа хүртэл хүнлэг сэтгэлээ гээсэн хүмүүс вэ? Энэ эрэмдэг залууг хайрлаачээ. Мангуу юмнууд
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.185.47)
    гоожуур
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
    • Haha
      Chamaig tegsen bol yaj bgaa bol
      2017 оны 04 сарын 26
  • Зочин (202.179.31.108)
    tseregt alba haaj bga zaluuchuud uneheer hund yum bnalee huwtsas muutai orchin ariun tsewer gej aimaar bogsoo archih tsaas baihgui omdooroo archaad l guij baidag tseregt huuhdee yawuulah demii
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (66.181.191.223)
    Arai denduu yma hariutslaga tootsoh heregtei buhel buteni huni amidralaar togloj chadaj bn shde hiilee manulad adag suulden eremdeg bolgood hayj baidag tor gej bn a uu
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.228.129.229)
    Цэргийн баяр, хурандаа генерал цол хэрэг алга
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.187.29)
    армийг арми шиг байлгахын тулд сайдаасаа эхлээд мэргэжлийн цэргийн хүмүүс байх ёстой. дээр үеийн цог генарал шиг тэгж байж арми сахилга баттай ёс суртхуунтай байж чадна шүү. түүнээс улс төрийн томилгоогоор очсон мануухайнууд удирдаж чиглүүлж чадахгүй. хайран залуус энэ хүний зовлонг хэн нимгэлэх вэ
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Mongol dayaraa hyyhdyydee zeregt yavuulahgui baih heregtei, byh ard tymen temzene !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    ter ih huitend gavya baiguulah gej baigaa bish dulaazahch bolozoogui, hynleg bus ajillagaagaa zogsooh heregtei,,,zeregch bai engiin hynch bai tuhain baidald tohiruulj dulaazaj baih erhetei baih estoi,,,archaagui, bydyyleg, hozrogdson zergiin angiudiin udirdlaguudiig shinechleh, batlan hamgaalah salbart oorchlolt hiih estoi,,,eronhiilogch guai tag duugai baigaa shivshig , ogzorooch mal shig um chin
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • batlanhamgaalah (178.238.175.197)
    batlan hamgaalah yam. tsereg tsagdaa gedeg gazariiin deereesee . doooshoo . hurgan darga nar gej .. jaahan hvch chadal bie byldar saitai . barildaj . baisan . neriin door . tanil tal hahuul aar . hvn araatnuud dvvvrsen . . tarhin hooson 4 argiin toooch . medehgvi .
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.116.70)
    тэр ээлжийн ахлагчийг нь тэнгэр ниргэж, бурхан шийтгэх болтугай.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.116.70)
    арайчдээ, хүнийг ийм болгож болохгүй, дарга нь сайд нь хариуцлага хүлээх хэрэгтэйшдээ.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Манай төр ямар ялзарсан байгаагийн тод жишээ (202.170.70.34)
    Энэ хайран залуугийн биеээр золоис болгоод зогсооё оо, ийм байхад үр хүүхдээ цэрэгт явуулах тухай бодох ч арга алга. Энэ салбар тэр чигээрээ гажуудсан байгаад ерөнхийлөгч та юу бодож сууна вэ? Яаралтай арга хэмжээ авч эхлэхийн биш үү? Энэ залууг гадаад явуулж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй шд.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • baataraa (202.9.42.15)
    Neeree hereg algaa tom tom hurandaa darga nar
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Ter (139.5.217.75)
    Ter yargalsan nuhriig n yag ijilhen bolgo! Ingeed bval hen tseregt yavah yum ve erunkhiilugchuu!!!!
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (202.21.106.120)
    Gruft oruulj uguuchee tsergin angi ni buruutai bizdee
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.179.27.16)
    МОНГОЛ ТӨР,МОНГОЛ АРМИ ЦЭРГИЙН БАЙЖ БАЙГАА ҮНЭ ТӨРХ ИЙМ АЖГУУ .ХАЙРАН САЙХАН ЗАЛУУС АМИАРАА ЭД ЭРХТНЭЭРЭЭ ИНГЭЖ ХОИРОХ ГЭЖ САЯ БААХАН ЦЭРГИЙНХЭН ГРАНАТАД ДЭЛБЭРЧ ҮХЭЖ ГЭМТСЭН ,ОДОО ЭНЭ ХҮҮ ,МЭДЭГДЭЭГҮЙ ЗӨНДӨӨ ҮХЭЛ БАЙНА.ГЭНЭТИЙН ОСОЛ АВАР БОЛ ЗАМБАРААГАА АЛДСАН...ЭНЭ МАНАН-ГИЙН ХИЙСЭН АЖМЛ МӨН ҮҮ аа
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • арай ч дээ (103.57.94.197)
    Батлан хамгаалах яамны сайд ч огцрохоос өөр арга зам алга даа. Хүн яахаараа өөрийн чадахгүй албанд зүтгэх сонирхолтой байдаг юм бэ?
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • BHYamand shinechlel hiih estoi (109.161.131.177)
    Tsagin manaa gej bichsen bna Ene teged tahir dutuu boloh shaltgaan yum u? Ene bol Armin bugshsan idee beer shinechlel hiih estoig haruulj bna
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (202.72.242.131)
    hichneen haruuliin bairaa orihloo geed teruuhen hoorond shuudee olon tsagaar orhison bol yay gehew buruu geed bgaa humuus tseregt ywuulah huugui humuus bh
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (202.72.242.131)
    arai umaa hoorhii huud tus boloh humuus zondoo bgaa gedegt itgej bna shuu iim bhad bi law huugee tseregt ywuulna gj bhgui herwee ywuulahaa hurwel ami nasnii batalgaatai baij ywuulna hun bolgon l ingej bodoj bgaa eronhiilogch ene huugiin zahidaliig olj unshaad arga hemjee awmaar um aa
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.218.97)
    Ene zalyy hestvv bna 336 r angi hj vzmeer yum da
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (115.91.38.149)
    Харуулд гарч даарч бхаар уурын зууханд гарсан бол дулаахан
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (115.91.38.149)
    Иим юм бж л бдын ш дээ
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (115.91.38.149)
    Цагийн манаа цагаасаа фмнф буух нь буруу юм биш уу
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.119.97)
    ЭНЭ АКТАНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН МАЛНУУДАД БҮГДЭД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Хал цэрэг (66.181.188.36)
    Харуулын байраа орхиж явсан буруутай л юм.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Ene tegeed tahir dutuu boloh shaltgaan uu
      2017 оны 04 сарын 26
    • Зочин
      Цагийн манаа
      2017 оны 04 сарын 26
  • Зочин (202.179.25.71)
    Ёстой жинхэнэ утгаар нь тус болох хэрэгтэй төр засаг.Хаа сайгүй ийм хүний мөсгүй зүйл газар авсаар байна шүү УИХ-н гишүүдээ.
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • 999 (103.26.192.157)
    Новш вэ. Энэ ослын акт гээч ютыг бичсэн бүх хүнд арга хэмжээ авах хэрэгтэй
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    14 цаг 1 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    14 цаг 20 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    14 цаг 25 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    15 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    18 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 36 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    19 цаг 58 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    2025-06-27
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    2025-06-27
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    2025-06-27
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК