С.Зоригийн хэргийн ялтнуудыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлжээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан.
Ялтнуудын зүгээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрөгч долоо хоногт буюу 4-р сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж, ялтнуудыг шилжүүлжээ. Тодруулбал, өчигдөр буюу 4-р сарын 25-ны орой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь дамжин өнгөрөх хорих ангиас шилжүүлж, чанга дэглэмтэй хорих анги руу ачсан байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (3)