Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ

2017-4-27
0
ЖИРГЭХ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумд энэ сарын 21-нд гуравдугаар багт оршин иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарч, улмаар хоёр гэр шатсан байна. Гал гарсан даруйд Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очсон байна. Тэднийг очих үед хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байжээ.

 

Тухайн өдөр буюу гал гарсан 21-ний орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт ирсэн байна. Тус тоглолтыг үзэхээр гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байжээ. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай аж. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддаггүй юм байна. Ийм гурван хүн гэрт үлдсэн бөгөөд тэд унтахаар хэвтэх үед гэнэт гал гарч эмээ нь сандарч галыг унтраахыг оролдсон байна. Тэрээр энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж галын тухай дуулгажээ.

 

Гэвч гал маш хурдтай дэгдэж, утаа угаар дүүрэх үед эмээ ухаан алдсан байна. Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж, дараа нь ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин орсон гэнэ. Хэдийгээр эмээгээ чирч гаргахад хүнд, хүчрэхгүй нэлээд удсан ч тэр эмээгээ галын аюулаас аварч чаджээ.

 

Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргасныхаа дараа Э.Жадамба хүү гэрээсээ унтаж байсан хөнжил гудсаа гаргаж амжжээ. Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлаас тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж амжсан ч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ үлдээгүй байна.

 

Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ. Тиймээс ослын газарт Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил  одоо үргэлжилж байна. 

 

Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи ХХК”-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг иргэн Базаррагчаагийнд хүлээлгэж өгчээ. Мөн Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Түүнчлэн сумын иргэд хуучин шинэ гэлтгүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилсэн аж.

 

Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварснаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хүзүүгүй хүн (202.9.40.111)
    Зх энэ хүүг Шудрага журам медалиар шагнах зарлиг гаргья байз.
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.24.191)
    Мундаг хүү байна.Аз жаргал хүсье.Үүнээс илүү сайн хүү болоорой.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    ЁСТОЙ МУНДАГ МОНГОЛ ЭР ХҮН БАЙНА ДАА .. МОНГОЛЫН ХҮҮ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН САЙН ХҮҮ БАЙНА ...ҮНСЬЕ..АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. . . .
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Shagnah heregtei shuu sain huu bn gerteibolgoson sumyn udirdlaga sain bn
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (202.21.106.164)
    Ystoi mundag huu bna.argagui l huduuni hurslug huurhun huu shuu
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    6 цаг 48 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    6 цаг 53 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    6 цаг 59 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    7 цаг 34 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    7 цаг 56 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    8 цаг 28 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    8 цаг 35 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    8 цаг 54 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    8 цаг 59 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    9 цаг 15 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    9 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    9 цаг 21 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    9 цаг 25 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    9 цаг 27 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    11 цаг 40 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    11 цаг 56 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    12 цаг 45 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    12 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    12 цаг 55 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    13 цаг 5 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК