Өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн Манхан сумын малчин Х.Нямсүрэнгийн хотонд ингэ ихэрлэсэн бол Үенч сумын “Цагаан түнгэ” сумын малчин Д.Отгонбаярын хотонд таван ихэр ишиг мэндэлсэн билээ.
Тэгвэл энэ сарын 25-нд тус багийн малчин Б.Бөхчулууны хотонд ихэр тугал мэндэлжээ. Малчны ярьснаар түүний хүүгийнх нь долоон настай үнээ дөрөв дэхь төрөлтөөрөө ийнхүү ихэр тугал төрүүлсэн байна.
Уг аймаг нь энэ жилдээ нийт сая гаруй хээлтэгч төллөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 874 мянга орчим нь төллөж, төллөлт 65.6 хувьтай байгаа юм байна.