Оюуны Өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газар, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Зохиогчийн эрхийн комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр тус улсын нутаг дэвсгэр дээр Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг дэмжих, зохиогчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах, онлайн зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, боловсон хүчин солилцох тал дээр хамтран ажиллах юм байна.