Хан-уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрт Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг автобус компаниудын автобусуудад хяналт шалгалт хийлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгvй зорчих, аялах нехцел бvрдсэн, техникийн хувьд бvрэн бvтэн байхаас гадна "Автотээврийн хедлех бvрэлдэхvvний техникийн байдалд тавих шаардлага" MNS-4598:97 стандартад заасан шаардлага, нийтийн зорчигч тээврийн стандартын /MNS 5012:2001/, МУ-ын ЗХД-ийн 2-р хавсралтад заагдсан заалтуудын хэрэгжилтийг хангаж байх шаардлагатай юм.
Дээрх дүрэм, стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “АТТ” ХХК, “Атибус” ХХК, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНЕААТVГ-ын 1-р баазуудын тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт явууллаа.
Уг шалгалтаар тээврийн хэрэгслүүд утаа ихтэй, техникийн байдал бvрэн бус, енге vзэмж муутай, гэрэлтvvлэх хэрэгсэл ажиллахгvй зэрэг зөрчлүүд илэрснийг арилгуулхаар аж ахуй нэгж байгууллагуудад хугацаатай албан мэдэгдэл хvргvvлсэн бөгөөд үр дүнг тухай бүр тооцон ажиллах болно.
Сэтгэгдэл (1)