Энэ сарын 27-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байв. Амралтын өдрүүдэд энэ байдал үргэлжлэн, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говь талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд хур тунадасгүй, дунд зэргийн салхитай, шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-26 градус дулаан байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.