“Алтан хулгана” наадам ирэх сарын 6, 7-нд "Хүннү молл” худалдааны төвд “Бидний соёл” сэдвийн доор 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тус наадам ШУТИС-ийн харьяа Үйлдвэрлэл, технологийн сургуулийнхан загвар зохион бүтээгч мэргэжлээр сурч буй оюутан, залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, сургалтын онцлогийг таниулах зорилготой билээ.
Энэ жил оюутнууд зөвхөн монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээлээр оролцох юм байна.
“Алтан хулгана” наадмаас шалгарсан бүтээлүүдийг Япон улсын Ивате хотын их сургуулиас Азийн орнуудын оюутнуудын дунд зохион байгуулдаг “Art and Tohoku” наадамд оролцуулдаг аж.