Шадивлан зуслан дахь “Ойн жим” амралтын газрын хашаанд энэ сарын 26-нд зэрлэг нохойд хөөгдсөн нэг тарвага орж ирсэн. Нийслэлийн Байгаль орчны газрынхан нэн даруй арга хэмжээ авч, байгальд нь буцаан тавьсан билээ.
Уг амьтан зуслангийн зэрлэгшсэн нохдод бариулах, улмаар байгалийн гоц халдварт тарваган тахал өвчний голомт үүсгэх эрсдэлтэй тул зуслангийн бүсэд амьдарч буй, ямар нэгэн халдварт өвчингүй тарвагануудыг нүүлгэн шилжүүлэх биотехникийн арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газрынхан ирэх зургадугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр уг амьтны амьдрах орчин сайжирч, өсөж үржих таатай орчин бүрдэх юм.
Сэтгэгдэл (1)