Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дундговь, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн 8 автомашиныг хүлээлгэн өглөө.
Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, "Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт нэн тулгамдаж байгаа асуудал бол яах аргагүй түргэн тусламжийн автомашин байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж нийтдээ 159 автомашины санхүүжилтийг төсөвт суулгасан. Ирэх сарын 15 гэхэд сумд эмнэлгийн түргэн тусламжийн шинэ автомашинтай болно" гэв.
Тодруулбал, Өмнгөговь, Дундговь аймгийн тус бүр 4 суманд туулах чадвар сайтай фургон автомашиныг Эрүүл мэндийн сайдын багцаас өглөө.