Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч агаар хуурайших тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.