Монголын хараагүйчүүдийн холбооноос өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоор болжээ.
Тодруулбал өнөөдөр 12 цагаас эхлэн хараагүй иргэдийн төлөөллүүд Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд өлсгөлөн зарлаж, суулт хийхээр болсон байна.
Учир нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч 4-р сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн. Энэхүү шаардлагын хариуг 5-р сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэж өгөх байсан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй тул ийнхүү өлсгөлөн зарлаж суулт хийхээр болсон аж.
Б.Энхжин
Сэтгэгдэл (4)