“Билиг” дээд сургуулийн төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Сургуульдаа ном хандивлах аян”-ыг дүгнэн “Номын баяр -2017” –г зохион байгууллаа. Энэхүү номын баярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Д.Дорлигжав, эрдмийн зөвлөлийн дарга Академич Ж. Амарсанаа нар уригдан ирж номын ач тусын талаар үнэт зөвлөгөө өглөө.
Номын аяны хүрээнд дахин хэвлэгдэх боломжгүй олдоц багатай, ховор ном сурах бичиг, салбарын шинэ ном сурах бичгүүдээс бүрдсэн 1200 гаруй номыг номын сандаа данслан хүлээн аваад байна.
Сэтгэгдэл (1)