Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд урлагаар өрсөлдөх гэж байна.
Тодруулбал нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Урлагийн их наадам” өнөөдөр зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын шүүгчээр жүжигчин Г.Ундармаа, хийлч Дээгий нар ажиллах юм байна. Дашрамд дуулгахад уг наадам нь жил бүр сурагчдын хамгийн их хүсэн хүлээдэг үйл ажиллагаа байдаг хэмээн зохион байгуулагчид онцоллоо.