Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 454 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 147 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 108 нь зөрчилгүй байсан бол 18-ийг нь буцааж, 20-т нь анхааруулжээ. Одоогийн байдлаар 307 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн нэг урьдчилсан мэдүүлэг байсан байна.
Хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.