Өмнөд Солонгос улсын Гуангжү хотын нэгэн хорооллын гурван давхар барилгад энэ сарын 2-ны өглөөний 11.00 цагийн орчим гал гарсан байна.
Галын улмаас тус байранд амьдарч байсан Монгол улсын иргэн 39-н настай эрэгтэй Д түлэгдэж, 40-н сая воны эд хөрөнгөний хохирол гарсан ажээ.
Монгол залуугийн хоёр гар түлэгдсэн ба эдүгээ түлэнхийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм байна. Гал унтраах алба галыг 30-н минутад унтраасан ба эдүгээ гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.