“One life” авто мото клүбээс зохион байгуулдаг шаврын “Эндуро” тэмцээн энэ сарын 6-нд болох гэж байна.
Үүнийг мото спортоор хичээллэдэг, сонирходог залуус санаачилсан бөгөөд оролцогчид дэд мастер болон зэрэг цолтой, сонирхогчийн гэсэн хоёр ангилалд хуваагдах аж.
Тэмцээний техникийн зөвлөлгөөн маргааш болох бол тэмцээн “Санзай” цэргийн амралтын ойролцоо зохиогдоно.
Тэмцээний тасалбар 50 мянган төгрөг юм байна.