Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
“1000 эргүүл”-д тус дүүрэг дэх цагдаагийн нэг, гуравдугаар хэлтэс, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийнхэн хамтран ажиллаж байгаа аж.
Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн хамт эргүүл хийж байсан оюутнууд хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тэд орон байр, автомашины эд ангийн хулгайн гэмт хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)