09.00 цагт Корпорэйт Конвеншн Центрт “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум” болно.
10.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "Газрын харилцаа-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно.
10.00 цагт Blue sky зочид буудалд Нээлттэй нийгэм форум, "Сэтгүүлч" клуб хамтран "Сонгуулийн санхүүжилт" сэдэвт сэтгүүлчдийн чөлөөт ярилцлага зохион байгуулна.
10.00 цагт Зуун айлд байрлах "Жоби" барилгын материалын дэлгүүрт "Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг танилцуулна.
10.30 цагт Эрх чөлөөний талбайд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас мэргэжлийн хяналтын байгууллагад зөөврийн ажлын байр ,ажлын хувцас хэрэглэл хүлээлгэн өгнө.
11.00 цагт Асем вилла хотхонд "Хотын хөгжил Шинжлэх ухаан технологи 2017" олон улсын бага хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
11.20 цагт Сүхбаатарын талбайд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн нээлт болно.
12.00 цагт Мишээл экспод барилгын материал, дэвшилтэт технологийн "Barilga expo 2017" олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.
13.00 цагт Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд болно.
14.00 цагт ЭМЯ-нд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 10 автомашин хүлээлгэн өгнө.