Жил бүрийн тавдугаар сарын 8-14-ны өдрүүдийг НҮБ-аас “Замын аюулгүй байдлыг хангах долоо хоног" болгон зарладаг. Энэхүү нэрэмжит аяны энэ жилийн уриа “Хурдаа хасч-амь насаа аваръя” бөгөөд манай улс энэхүү аянд нэгдэх юм байна.
Аяны хүрээнд Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, ДЭМБ, НҮБ Хүүхдийн сан, Нийслэлийн боловсролын газар,Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Хууль сахиулах их сургууль, School police TББ болон бусад холбогдох байгууллагууд хамтран сэтгүүлчдэд сургалт зохион байгуулсан байна. Сэтгүүлчдээр дамжуулан нийгэмд эрүүл аж төрөх ёс, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох, бие биедээ хүндэтгэлтэй хандахын чухлыг сануулах аж.