Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд балчир хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хүүхдийг очиж авсан бөгөөд худалдааны төв дэх камерын бичлэгт уг хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байна.
Хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн нарийвчлан шалгахад 24 настай Ч гэгч эмэгтэй, мөн 24 настай С гэгч залуу балчир хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон байна. Ч гэгч бүсгүй С гэгч залуутай хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо төөрүүлж орхисон гэдгээ мэдүүлжээ.
Харамсалтай нь ийм төрлийн гэмт хэрэг он гарсаар нийслэлд 5 гарсан байна Энэ нь Өмнөх оны мөн үеэс 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүний улмаас нэг хүүхдийн амь эрсджээ. Хуульд 3-6 сар хүртэлх хугацаагаар хорино гэж заадаг байна. Тодруулбал 117. 1-д зааснаар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 251-300 цаг албадан ажил хийлгэх, мөн 3-6 сарын хугацаагаар баривчлах ялтай аж. Харин амь эрсдсэн бол 5 жил хүртэлх ял оноодог байна.
Сэтгэгдэл (1)