Ховд аймгийн Мянгад сум, Цагаан шал гэдэг газрын зорчих хэсгийн авто зам дээр аймгийн төвөөс Дөргөн сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан 79-75 УБҮ улсын дугаартай “Камаз” загварын чиргүүлтэй авто машин өчигдөр онхолдож, нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газарт 17:00 цагт “Камаз” загварын авто машин онолдсоноос нэг хүн авто машины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлага ирсэн аж.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ослын газарт очиж ажиллахад жолооч А /41 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (1)