“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогджээ.
Армандо Торрес нь өнгөрөгч 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн бөгөөд Рио Тинто компанийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байсан байна. Тэрбээр мөн ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах аж.
Харин гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар цаашид ажиллахаар болсон байна.
А.Торрес нь сүүлийн зургаан жил Рио Тинто группт удирдах ажил эрхэлсэн нэгэн аж. Тэрбээр ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн ба Австрали, Канад дахь үйл ажиллагааг хариуцан ажилласны дараа Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв.
Сэтгэгдэл (1)