Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) ТӨХК цахилгааны тоолуурын баталгаажуулалт хийнэ хэмээн иргэдээс 20.130 төгрөгийн нэмэлт төлбөр авч байгаад дургүйцэх хүн олон байна.
Тоолууртай өрх, албан байгууллага бүр үүнийг төлөх учиртай гэнэ. Ямар учраас ийм төлбөр авч байгааг УБЦТС-ын диспетчерээс лавлахад “Тухайн тоолуур нь ямар төрлийнх вэ гэдгээс хамаараад бүх өрх 3-4 жил тутамд баталгаажуулалтын хураамж төлдөг.
Өөрөөр хэлбэл, тоолуурынхаа ажиллах хугадааг сунгаж, баталгаажуулж буй хэрэг” гэж тайлбарлалаа. Бусадтай хамтран эзэмшдэг буюу дундаа нэг тоолууртай айлууд ч энэ төлбөрийг тус бүртээ төлөх аж. Харин тоолуурыг баталгаажуулсан эсэхийг тоолуурын лацнаас, эсвэл харьяа дүүрэг, хорооныхоо Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж, шалгах боломжтой юм байна.