ОХУ-ын хилээр их хэмжээний сум нэвтрүүлэхийг завдсан Монгол залуусыг саатуулагджээ.
Тодруулбал Орос-Монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум, галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэдийг Буриадын гаалийн албаныхан саатуулан байна. Тэд “Стандарт” бууны 22 калибрын 37.5 мянган сум илрүүлжээ.
Ачаанд нийтдээ дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сум байсан байна. Нийт дөрвөн хүнийг хууль бус бараа тээвэрлэхийг завдсан хэмээн буруутгаж, сум галт хэрэгслийг хураан авсан байна. Баривчлах үеэр хоёр нь автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон аж. ОХУ-ын хуулиар их хэмжээний сум, галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж, нэг сая рубль хүртэлх торгууль оногдуулдаг аж.