Монгол Улсын хоёр иргэний аминд хүрсэн БНХАУ-ын иргэн Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд нөхөр нь эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд гарсан. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн байдаг.
Эл хэрэгт Өргөнтал хэмээх өвөрмонгол эрийг сэжигтнээр татсан. Тэгвэл онц харгис хэрцгий аргаар хоёр хүний аминд хүрсэн этгээдийг Өргөнтал гэдэг бөгөөд тэрээр ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны иргэн аж. 1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг байсан аж.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (3)