Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэллээ. Зам тээврийн дэд сайд Б.Цоггэрэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймаг ажилласан байна. Энэ үеэр Эрдэнэт өргөө, Орхон АЗЗА болон аймгийн Авто тээврийн үйл ажиллагаатай танилцаж, гурван замын постыг шилжүүлэх, Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар яригдсан байна.
Учир нь гурван замын постоор иргэд Баян-Өндөр сумаас Жаргалант сум орох буюу өөрийн аймгийн нутаг дэвсгэртээ зорчихдоо хураамж төлдөг, Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг нийслэлд өглөөний 5 цаг 40 минутад очдог нь иргэдэд олон талаар чирэгдэл учруулж байгаа юм.
Иймээс Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлийн галт тэргийг нийслэлд өглөөний 7 цаг 20 минутад очдог болгож цагийн хуваарийг өөрчлөх асуудлыг албаныхан судалж, хэрэгжүүлэхээр болоод байгаа аж.