зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Уянга: МАНАН бүлэглэлийн толгойлогч нарын ”амийг таслах”-аас нааш миний санаа амрахгүй

2017-5-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын нэгнээс МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдэх Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр суулт зохион байгуулж буй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Британ улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг хугацаанаас нь өмнө огцрох ёстой хэмээн ийнхүү тэмцэж байгаа билээ. Тэгвэл МАНАН бүлэглэлийг уг үндэсээр нь устгахыг зорьсон хэмээн өгүүлэх Г.Уянгатай тэмцлийнх нь талаар ярилцлаа.


 

 

Энэ тэмцэл Г.Уянгынх бус, Монгол орны тусгаар тогтонолтой  байх уу, үгүй юу гэдэг том асуултын тэмдэгтэй тэмцэл

 

-Та суулт хийгээд нэлээд хэд хонолоо. Өнөөдрийг хүртэл нийт хичнээн хүн таныг тэмцлийг дэмжиж гарын үсэг зураад байгаа талаар яриагаа эхлүүлье?

 

-Одоогоор бид гарын үсэг зурсан хүмүүсийнхээ нэгдсэн дүнг хараахан гаргаагүй байна. Ойролцоогоор 5000 гаруй хүн гарын үсэг зурсан байх.

 

-Та бүхний тэмцэл өргөжиж маргааш жагсаал болох учиртай гэсэн. Энэ талаар?

 

-Маргааш буюу тавдугаар сарын 10 суултын сүүлчийн өдөр. Эл өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дүн тавих, түүнийг огцруулах цуглаан болно. Цуглааны үеэр Ерөнхийлөгчид хандаж бичсэн иргэдийн захидлыг Ерөнхийлөгчид гардуулж өгнө. Энд бид олуулаа цуглаж чадвал бидний шаардлага илүү хүчтэй, амжилттай байх болно. Маргааш 11 цагаас 15 цагийн хооронд болох суултад нэгдээрэй гэж ард түмэндээ уриалмаар байна.

 

-Суулт эхлэх үед таны хэлж байсан шиг тооны хүн суултын сүүлийн өдөр ирэхгүй бол та буулт хийнэ гэсэн байсан?

 

-Төрийн ордонд байгаа хүмүүс бол хэн нь хэн бэ гээд шалгагдчихсан. Харин монгол орныг идэж, туйлдуулж, тусгаар тогтонолыг нь залгиж байгаа энэ хүчийг эсэргүүцэх хүч монголын ард түмэнд байна уу, үгүй юу гэдгийг шалгахыг би хүссэн. Ийм тэмцлийн хүч ард түмэнд байхгүй бол үнэхээр харамсалтай байна. Гэхдээ би монголын ард түмэнд ийм хүч байна гэж найдаж байгаа учраас энэ тэмцлийг хийж байгаа. Надад ямар нэгэн зохион байгуулсан зүйл байхгүй учраас ирэх хүмүүсийн тоог хэлж мэдэхгүй байна. Бидний тэмцлийг дэмжиж гарын үсэг зурсан хүмүүс мөн тооны хүмүүстэй ирж дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Ард түмэн ямар нэгэн нам эвсэлийн гар хөл хэмээн цэрвэхвий гэдгээс болгоомжлоод ганцаараа энэ суултыг зохион байгуулсан гэдгийг энд бас хэлэх нь зүйтэй болов уу. Гэхдээ хэдэн ч хүн цугларсан бид зохих газруудад нь шаардлагаа хүргүүлэх болно.

 

-Тэгэхээр хүн цөөхөн цугларвал та бүхний тэмцэл ингээд өндөрлөнө гэсэн үг үү?

 

-Үгүй ээ. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хэмжээний хүч цугларахгүй байсан ч МАНАН бүлэглэлийн амийг таслах дараагийн тэмцэл байх ёстой. Ер нь МАНАН дэглэмийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа тэмцэл нэг удаагийн далайлтаар амжилтанд хүрэхгүй байж болно. Харин тасралтгүй, цуцалтгүй байж л амжилтанд хүрдэг. Энэ бол зөвхөн Г.Уянгын тэмцэл бус, Монгол орны тусгаар тогтонолтой  байх уу, үгүй юу гэдэг том асуултын тэмдэгтэй тэмцэл учраас би бууж өгч, буцаж, няцаад байх зүйл байхгүй.

 

МАНАН бүлэглэлийн тэргүүн, толгой, амин сүнс нь өөрөө Ц.Элбэгдорж, С.Баяр нар

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Заавал түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлага байгаа юм уу?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа нь дуусаад явах, хууль зөрчсөн учраас хугацаанаас нь өмнө огцруулах хоёр маш их ялгаатай зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаагаа дуусгаад ажлаа хүлээлгэж өгөөд амар тайван явбал 4 жил төрийн тусгай хамгаалтад байна. Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу төрийн унаа болон холбоог үнэгүй хэрэглэж, насан туршдаа сайдын цалинтай тэнцэх хэмжээний цалин авдаг гэх мэтийн тусгай хангамжийг эдлэх болно. Харин түүнийг хугацаанаас нь өмнө огцруулбал Ц.Элбэгдоржийн хууль бус үйлдлүүд нь шүүх цагдаад шилжих боломжтой болж, түүний үед батлагдсан Монгол Улсад хохиролтой гэрээ хэлэлцээрүүд болон бусад асуудлууд засагдах боломж бүрдэнэ.  

 

-Тэгвэл яагаад заавал Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг огцрох талаар асуудал хөндөөд байгаа юм бэ?

 

-МАНАН гэх эзэн биегүй ард түмний бүдэг бадаг ойлгоод байгаа бүлэглэлийн тэргүүн, толгой, амин сүнс нь өөрөө Ц.Элбэгдорж, С.Баяр гэдэг хүмүүс юм. Тийм ч учраас С.Баярыг эргүүлэн татаач гэж Лондон дахь монголчууд тэмцэж байгаа бол бид энд Ц.Элбэгдоржийг огцруулах шаардлагатай гэж тэмцэж байна. Энэ бүгд уялдаа холбоотой. Энэ бүлэглэлийн амийг таслахгүйгээр гадны гар хөл, монголын төрд орж төлөөлж байгааг буюу ямар хууль батлах, ямар хууль батлахгүй байхыг хүртэл шийдэж байгаа холбоог таслан зогсоож чадахгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хугацаа нь дуусаад явлаа ч гэсэн түүний залгамжлагч гарч ирвэл энэ мангас өөрөө амьдарсаар байх болно.  Тиймээс бид энэ амийг таслана гэдэг бол тэр аймшигтай мангасын гар хөл амьгүй болж, гадны тэжээл монголын төрд орж ирж бусниулдаг тэжээл нь тасрах юм. Тиймээс л Монголын эрх ашгийн залж удирдаж байгаа МАНАН бүлэглэлийн амийг таслах нь чухал байна.

 

Өнөөдөр энэ бүлэглэлийн гарт Монголын тагнуул, цагдаа, шүүх, прокурор, УИХ, Засгийн газар, банк санхүүгийн байгууллагууд, уул уурхайн баялаг гээд бүгд байна. Эрдэнэтийг хүртэл сая авчихлаа. Монголын төрийг буруу тийшээ өнхрүүлээд байгаа ийм хүчтэй бүлэглэлийн амийг тасална гэдэг бидний тэмцлийн амин чухал зорилго.

 

Г.Ичинхорлоо Лондонд өлсгөлөн зарлана гэсэн

 

-Та бүхэн Лондогийн жагсагчидтай холбоотой байгаа гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Бид бие биенийгээ дэмжиж, хамтран тэмцэж байгаа. Г.Ичинхорлоо монголд биднийг суулт хийж байгааг дуулаад Лондонд бас 5 дугаар сарын 10 хүртэл суултаа үргэлжлүүлэхээр болсон. Өчигдөр Г.Ичинхорлоогийн ээж нь ирж биднийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, гарын үсэг зураад явсан. Харин Ичинхорлоо Ерөнхийлөгчид тавьсан шаардлагынхаа хариуг нэхсээр байгаа. Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол өлсгөлөн  зарлах болно гэдгээ гэрийнхэндээ хэлсэн байна лээ. Үүнд би маш их санаа зовж байна. Үнэхээр хүний амиар өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг солих хэмжээнд хүрсэн үү гэдэгт харамсаж байна.

 

-УИХ-ын гишүүн С.Жавхлан тантай хамтран Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг УИХ-д оруулна гэж байсан. Энэ асуудал юу болсон бол?

 

-Үүнийг С.Жавхлан гишүүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Гэхдээ миний хувьд горидож харсан хэвээр байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр сар байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ-д оруулах бүрэн боломжтой. УИХ энэ асуудлыг орууллаа л бол УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх хуулийн заалттай. Тиймээс УИХ-ын гишүүн асуудлыг оруулбал маш хурдан шийдэгдэх боломжтой асуудал. С.Жавхлан гишүүн үүнийг маш сайн ойлгож байгаа байх гэж бодож байна.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг та тавиад хуулийн байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ талаар?

 

-Дээр хэлсэнчлэн МАНАН бүлэглэлийн бүтэц систем хуулийг байгууллагад ч ажиллаж байгаа учраас түүнийг хамгаалж байгаа хэрэг. Ер нь энэ бүлэглэлийн амийг хамгаалсан бүтэц систем байнга ажиллаж байгаа. Энэ бүтэц системд тагнуул, шүүх, прокурорт байгаа учраас хэргийг цааш явуулахгүй, хариуцлага тооцохгүй хамгаалж байна. Тиймээс л бид үүнийг орхиод гол цөм рүүгээ шууд хандаж байгаа юм.

 

-Суулт хийх энэ хугацаанд танд ямар нэгэн дарамт шахалт ирсэн болов уу?

 

-Ямар нэгэн дарамт шахалт надад ирэх боломж байхгүй. Яагаад гэвэл бид ямар ч зүйлийг дарамт шахалт гэж хүлээж авахгүй. Хэн юуг дарамт шахалт гэж хүлээж авдаг уу гэдгээс л хамаарна. Өчүүхэн төдий занах, дарамтлахыг дарамт гэж хүлээж авдаг бол тэр дарамт байх.

 

Намайг намын даргаас огцруулах ажиллагааг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зохион байгуулсан

 

-Таныг саяхан намын даргаас нь огцруулсан. Энэ нь таны хийж буй тэмцэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой байсан болов уу гэх хардлага нийгэмд байна?

 

-Бүлэглэлийг бүхлээр нь олж хараад үүний эсрэг тэмцсэн, бүлэглэлийн атганд ороогүй учраас намайг хүчгүйдүүлэх гэсэн алхам. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намыг салгах ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө гардан зохион байгуулсан. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэрэгтэй, цагдаагаар эрэн сурвалжлагдаж, хоригдож байгаад гарч ирсэн залуу Дээд шүүхийг хуралдуулж, хууль бус шийдэр гаргуулах ажиллагааг зохион байгуулах боломж байхгүй. Үүнийг гагцхүү маш том эрх мэдэлтэй хүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой.

 

Гэхдээ хүч гэдэг намд байдаг зүйл биш. Хүч бол хүнд, зохион байгуулах чадварт байдаг. Миний намыг салгаж авсан учраас би дахин шинэ нам зохион байгуулна. Ийм боломж ч нээлттэй. Эв нэгдлийн намынхан энэ намыг гэхээсээ илүүтэй Г.Уянгын дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

 

-Тэгэхээр Г.Уянгын шинэ нам удахгүй мэндлэх нь ээ.

 

-Одоогоор Дээд шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй байна. Энэ шийдвэрийг хүлээж авсныхаа дараа зохих шатны байгууллагад нь гомдлоо тавина. Гэхдээ том хүч үйлчилж байгаа учраас энэ намыг авах л байх. Гэхдээ хуулийн дагуу бүх процессыг гүйцээх болно.

 

-Ер нь та яагаад Эв нэгдэл, тусгаар тогтонолын намыг эхнээсээ сонгосон бэ?

 

-Бие даагчдын хамтран зохион байгуулсан Бие даасан нам, Нэгдмэл монгол намыг Дээд шүүх бүртгээгүй. Тодорхойгүй шалтгаанаар хэд хэдэн удаа буцаасан. Тиймээс аргагүй эрхэнд Эв нэгдэл, тусгаар тогтонолын нам дээр эвссэн юм.

 

-Та Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчий эсрэг чамгүй олон удаа тэмцэж байгаа. Ер нь та хоёрын дунд ямар нэгэн эрх ашгийн зөрчил байдаг юм уу, эсвэл үүний цаана мөнгө, хэн нэгний явуулга байдаг юм уу гэх хардлага ч байж болох юм?

 

-Үнэндээ миний ард, намайг турхирч байгаа хэн нэгэн байхгүй. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй ямар нэгэн хувийн эрх ашиг, өс хонзон байхгүй. Тэр ч байтугай миний нөхөр намын дарга байхад нь удирдлага доор нь ажиллаж байсан. Дарга цэргийн харьцаатай хүмүүс. Харин Монгол Улсад болохгүй байгаагийн гол учир шалтгаан, идээ бээр нь гагцхүү Ц.Элбэгдорж, С.Баяр нарт төвлөрч байгаа учраас л үүнийг таслан зогсоохын тулд тэмцээд байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр, дээр хэлсэнчлэн гаднаас тэжээл аваад буй бүлэглэл болох Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг ч гадныханы гар хөл, савараас аврах бололцоо ч тэднийг өөрсдийг нь огцруулах энэ арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй. Би бас ингэж харж байгаа. Энэ бол нэг талаас Ц.Элбэгдоржийн эсрэг хийж байгаа зүйл мэт боловч нөгөө талдаа өөрийнх нь хувь хүнийнх нь төлөөх тэмцэл байж магадгүй юм шүү. Ц.Элбэгдорж, С.Баяр гэдэг хувь хүмүүсийг Рио тинтогийн  савараас аврахын тулд энэ албан тушаалаас нь авч хаяах гэсэн тэмцэл байж болох юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

 

Б.Батчимэг

                              

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • Зочин (64.119.19.224)
    УЯНГА ГЭЖ НЭГ ХОРЧИН БАЙНАА.
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.11.104)
    demjihgvieeee eebee bayr 2 bol shudarga hvmvvs
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.46.219)
    Уянгааг дэмжээд өгөөчээ. Мнглчууд аа. Элдвээр хэлээд үхрүүд нь тамруугаа тонил. Луйварчин хулгайчуудтайгаа санаа нэгтэй үхрүүд л муучилдаг шүү
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.37.152)
    Уянгыг дэмжиж байна. Элбэгдорж Баяр 2 ыг заавал нүглийг нь үүрүүлж шоронд хийх ёстой
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин (207.244.78.48)
    Улсын их хурлын гишүүн байсан Хулан Баярын Экс эхнэр- талийгаач с. Зоригтой дотно холбоотой байсан гэсэн мэдээлэл байдаг Элбэгдорж- Баяр нарыг холбож өгч, өгөөш болсон байх талтай байна. Хуланг Зоригийн хэрэг дээр гэрчээр байцаавал Зоригийн хэргийн захиалагч нь тодорхой бодох юм биш үү
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • Soniuch huu (207.244.78.48)
    ER NI 1997 onoos hoyshih uyl yavdluudiig sain dugneed uzvel Bair , Elbegdorj nar ertnii holbootoi yum bishuu?
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.41.102)
    Нууц ноёнтон нь Элбэгдорж
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    Oyutolgoig riogoos udahgui avah tsag irne gedegt itgej b.a .Mongilchuud eh oron baylagtaa ezen baihin tuluu tsemtseh ni zuv gadaad dotoodin hulgaich nartai hatuu tsemtsej hulgaich naraas salah ni zuv yum.Uyangin zuv demjij b.a .Ard tumen demjih yostoi
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • ЭНХБОЛДЫГ БАС ОГЦРУУЛНА ГЭХ БАЙХ ДАА (150.129.143.11)
    ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛНА ГЭЭД ГҮЙНЭ. АМЬДРАХ АРГА НЬ
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • ТҮГЖИЛМАА ГЭДЭГ БИЗ ДЭЭ (150.129.143.11)
    ЭРДЭНЭЧИМЭГИЙГ ЯАЛАА ЧИ
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.35.79)
    эрдэнэтийн талыг идээд рио тинтоогоос авилга авдаг ерөнхийлөгчтэй байхад ард түмэн нам гүм хошгироод архидаж хэвтдэг
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • тэмцэх ёстой (66.181.186.51)
    АН ын баярцогт, МАН ын С Баяр нар бол зөвхөн ил болсон авлигачид, эдгээрийн ард МАН ын Баярыг элчин болгосон хамсаатан авлигачид, АН ын авлигачид олон нэр бүхий хүмүүс байгаа. ТЭД нэрээ ил гаргахгүй хэмээн шөнө ч унатаж чадахгүй тарчилж байгаа. НЭРС ил болно. ЭХ орны баялгаар авлигадсан хүн бүр шийтгэл хүлээх л болно. ТЭД одоо ч ганцаараа гадуур алхаж чадахгүй л байгаа. ТЭД их айж байгаа. АРГАГҮЙ авлигачдыг шийтгэх л болно. УДАХГҮЙ
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • гомдоч (49.0.218.134)
    зоригтой бай ядарч зүдэрсэн ард түмэн ард чинь байгаа
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    амжилт хүсье ард чинь ард түмэн чинь бий шүү
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Zochin (202.70.46.219)
    Temtsegch ohindoo zorig neme bas bitgii shantraarai
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • amjilt (188.64.243.212)
    uyangaa chi shvv . erelheg . bvsgvi . . gishvvn . oyunchimeg garamjav sarangerl . geed chavgants nar uursdiiguuu uls turch gej bvv anduuraaarai . lalaruudaaa .
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.43.237)
    дор хужаа мужаа гэж бичээд байгаа гөлөг монголын ард түмэнг хагалан бутаргаж байгаа гадны тагнуул туршуул бололтой
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.31.79)
    амьтан хүн үймүүлсэн хужаа авгай монголчуудыг бутаргах зорилгодоо хүрэхийн тулд байдаг бүх мэхээ хэрэглэж байна шүү. түүнд бүү итгээрэй хуурамч дүртэй худалч шар авгай
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.179)
    CAНЖМЙН МУУ ГӨЛГӨӨ 5 САЙХАН ЗАЛУУГЫН АМИАР ТОЛОО БИЗДЭЭ АЛНАА ГӨЛГӨӨ
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.179)
    ЭНЭ МУУ БАЯРЫГ ШАТААЖ АЛСАН Ч БАГДАНА САЙХАН 5 ЗАЛУУГ БУУДАЖ АЛЧААД
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (85.203.7.35)
    Г.УЯНГА ЗӨВ ШҮҮ. БИТГИЙ АЙ,БҮҮ ШАНТАР ЗОРИГТОЙ БАЙНА. ЧИНИЙ АРД 3 САЯ АРД ТҮМЭН ЧИНЬ БАЙНА.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (85.203.7.35)
    Ерөнхийлөгчийн сонгуулаас өмнө Г.Уянгааг 5000 хүн дэмжинэ. Харин маргааш Эбээг огцорохоор Г.Уянга 3 сая хүний дэмжлэг авна шүү дээ...
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Huvisgal hii
      Mongolchuudaastirharj 90 oniih shig bosooch ee
      2017 оны 05 сарын 09
  • Зочин (85.203.7.35)
    МОНГОЛЫН ЭРЧҮҮД ЯАСАН ХУЛЧГАР АЙМХАЙ АМИА БОДДОГ НОВШНУУД БОЛСОН ВЭ? МАРГААШ ЭБЭЭГ ОГЦРОООР БҮГД ХУДЛАА ЭБЭЭГ МУУЛЖ Г.УЯНГААГ ДЭМЖИЖ ХАШГИРНА ДАА.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (85.203.7.35)
    ТҮВДЭНГИЙН БОР. ЗОРИГТОЙ ЭМЭГТЭЙ ШҮҮ. ИЙМ ЗОРИГТОЙ ЭРЧҮҮД БАЙНА УУ? Н.УЯНГЫН АРД НУУГДСАН ХУЛЧГАРУУД АА .
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Erchuudeer hunii tsus gargaj yah ne ve chi!!! 2008 onii 7n sariin 1-nd baahan zaluus -g turhirsan. 5 saihan zaluus amia aldsan! Ichinhorloo alstaganaad l gemgui oongorsn. Uyanga chimeegui bolson. Uyangaa henii mongoor amidarch bair hool huvtsas unaagaa zalguuldag ni sonin l baina shu!!!
      2017 оны 05 сарын 09
  • Mongol (203.91.117.8)
    Teneg avgai pop zoxixgui bn. Zail
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      harin tiim shu!!! populist.
      2017 оны 05 сарын 09
  • Зочин (203.91.115.35)
    balai avgai setgetsiin gajigtai
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Zochin (217.114.169.246)
    C.Bayriig ene M.Enkhbod elchin said boson. Olgiarhuud olgiarhaa hamgaalj bga yum.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    Монголчууд өнөөдөр нэгдэн МАНАН хэмээх гадаадын гар хөл болсон бууны ноходыг Төрөөс зайлуулах нь чухал дараа нь учраа олож худалыг зайлуулаж чадна Одоо хэн нэгнээ муу хэлэж хулгайч нарын арганд бүү ор
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.27.119)
    СБаяр Сү Батболд Баярцогтоос эхлүүлээд Ард түмнээсээ эчнээ ял авсан нөхдүүд энэ МАНАН бүлэглэлд бишгүй л байна дөө Эд нөхдүүд Улс орноо хямрааж Ард иргэдээ ядуурал ажилгүйдэлд оруулж өөрснөө гадныхантай нийлж хагартлаа баяжсан гэмт хэрэгтэнгүүд гэдгийг хэн хүнгүй л мэддэг болсон доо
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.242.242.224)
    Ene avgaigaas uur xun xelj boldoggui ium u.Uur engiin xun baival demjine.Ene avgaid zaxij xelexed chi Mongoliin uls tur Mongol ulsad bitgii gai bol oo, buzriin xar xel amaa avaad zailaad uguuch.Ard tumen durgui baixad ichex ch ugui soliorood yavax ium.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.194.172)
    ЕР НЬ БОЛ ҮХЭР АМЬДАРДАГ ГАЗАР ТЭМЦЭЛ ХИЙНЭ ГЭДЭГ ЮУ Л БОЛ ДОО.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.186.93)
    Элбэгээ уянгаа хоер бол нэг тэрэгний хоер дугуй л гэсэн үг
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.186.93)
    Энэ авгайд тэнэг амьтан л итгэх байх. Элбэгээгээсээ ялгарах юмгүй амьтан
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Элбэгэгээс хамааагүй дээр!!! Ядаж Гадны луйвардын
      Элбэгэгээс хамааагүй дээр!!! Ядаж Гадны луйвардын гар хөл болж эх орноо ТОНООГҮЙ шүү!!!
      2017 оны 05 сарын 09
  • Зочин (66.181.186.93)
    Мөнгөний төлөө юу ч гэж шоудаж мэднэ. Өөрт нь ашигтай болвол, маргааш элбэгдоржийгоо магтаад давхиж явахаас ч буцахгүй бузар авгай
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Балиар худалч авгай. Улс төрийн ХҮҮР.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.40.77)
    Сайхан юм ярисан худлаа авгай негее эхнэрийн урхи гэдэг дээр гардаг хуухэн
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Archaagui muusain mongolchuud oorsdoo temzej chadahgui baij hyn doromjlohoo bolioch,,,eronhiilogch ni luivarchidaa elchingeer suulgaad l,,, luivarchin , huivaldagchidaa shiitgej chadahgui odii hyrsen eronhiilogchtei hen temzej baigaa um be tegeed,???? Uyanga sain baina, mongoliig sonoogchid hezee neg zagt bygd uilee uzej, tamdaa ochno,,,,,,,,,,,
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (119.40.98.98)
    Энэ авгай мөнгө харж, өөртөө оноо цуглуулах гэж ард түмний нэрийг барьж байнга худлаа тэмцэх юм.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Наран (70.175.62.218)
    Монголдоо байсан бол хамт байх байсан. Уянга таныг дэмжиж хундэлж явдаг.Маш зов бодолтой ухаалаг алсын хараатай ийм хун гишуун болох байсан юм. Үнэн хэзээд ялна
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • тэмцэх ёстой (66.181.186.51)
    Ард түмнээ басамжилсан авлигачтай тэмцэх ёстой. МАН ын С. Баяр 5 залууг буудуулсан, хан ресурсийн лиценцээр тоглож төрөөр 146 тэрбум төгрөг торгуулд төлүүлсэн, стандарт банкнаас луйвардсан 109 сая долларын хэрэгт оролцсон, ОЮУ толгойгоор авлигадсан - зартай авлигачин. Монголын газзар шороон дээр гишгэх эрхгүй луйварчин мөн. Элбэгдорж бол оюу толгойн авлигатай хутгалдсан хүн.
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      С.Баяр бол эчнээ ялтай хүн.Монголд их гай авчирсан том оффшорчин.Түүх Баярыг өршөөхгүй.дээр үед ард миний нэрийн өмнөөс таныг буудлаа гээд л эх орноосоо урвасан хүмүүсийг бууддаг польшийн ч бил үү нэг кино гардаг байсан.Баярыг 5-н хүнийг буудуулж алуулсан шиг дробилкдох хүн Монголд л лав алга.Энэ хүн эх орноосоо урвасан гутамшиг.яаж элчин хийж чадаж б.на?
      2017 оны 05 сарын 09
  • Зочин (202.131.229.98)
    ene zawaan awgai odoo bolimoor yum doo xen itgexiin ene muuxai awgaid xvn bolgonii nuruund xutga shaaj garch irsen zawaan awgaig say namaas n xvrtel xuuluu shde valiar xornii xutguur
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      amidraliin gol tvshig tulguur boldog and nuxduu tvshij chadaxgvi ar nuruuruu n xutga zoodog xvn mongoliin ard tvmenee tvsheed yawna gej bodoj bn uu chi uuruu uuriin bodol uurtuu zuw gedgiin chi uuriinxuuruu bi uuriinxuuruu l bodoloo vldeexees dee
      2017 оны 05 сарын 09
    • Зочин
      za uuchlaarai bayan xvn guai ugaasaa xanilj yawsan bvx naiz naraa araas n xutga zoodog xvniig xen ugaasaa xvndelxiin
      2017 оны 05 сарын 09
    • Зочин
      Чи ийм учраас ядуу байгаагаа мэддэг үү?
      2017 оны 05 сарын 09
    • уншигч
      заваан авгай гээд сэжиг нь хүрээд байгаа цэвэрхэн хүн гуай? Уянгаа саад болоод байгаа учраас л өнөөгийн энэ нийгмийн доройтол үүссэн хэрэг үү????
      2017 оны 05 сарын 09
  • Зочин (66.181.187.102)
    Энэ ялзарсан нийгмийг засхад дусалч гэсэн дэм болох гэж яваа нэгнийгээ ингэж доромжилж байдаг ийм сэтгэхүйтэй ард түмэн үүрд ТАМЫН ТОГООНДОО үлдэхээс өөр хаачхавдээ хөөрхий..
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.187.102)
    С..Баярт монголооо гэх ямарч зүрх сэтгэл байхгүй.С. Баяр Эх орноосоосоо, эхнэр ханиасаа,Энхбаяр хамрагчаасаа гэх зэрэг бүхнээс урвагч ЖИНХЭНЭ УРВАГЧ,ШАРВАГЧ хүйтэн цустныг дахиж монгол газар дээр гишгүүлэхгүй байх хэрэгтэй..
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Erdene (27.123.214.115)
    Durtai yum hurhii baij l baig uur hiih yum bgai
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Энэ поп авгай болиод өгөөсэй...
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
    • Зочин
      chamaig tanilaa chi bol mongol er bna
      2017 оны 05 сарын 09
    • Зочин
      Тамын тогооны улгэр санагдав.олигархууд Ийм болохоор нь бидний толгой дээр бааж байна
      2017 оны 05 сарын 09
    • Сүрэн
      Зөвөө Зөв Уянгаа минь. Чамаас өөр тэмцэх хүн алга. Монголчууд бид ийм л арчаагүй улс. Бидний төлөө ч бай, Монголын төлөө ч бай, аль ч утгаараа чиний зөв. Тэмцлийг дэмжиж байна. Муусайн хулчгар, хулгайч нар энд коммент бичээд хэвтэж л байг.
      2017 оны 05 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    4 цаг 54 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    5 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    5 цаг 31 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    6 цаг 0 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    6 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    6 цаг 29 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    6 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    6 цаг 47 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    7 цаг 1 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    7 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    7 цаг 7 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    7 цаг 10 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    7 цаг 14 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    7 цаг 59 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    8 цаг 0 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    8 цаг 22 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    8 цаг 37 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    9 цаг 5 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    9 цаг 40 мин
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
  • "Бууж мордох хорвоо"
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК