Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Энхбаатар: Миний хүссэн дүрийг Т.Батцэцэг сайн бүтээж өгч чадсан

2017-5-14
0
ЖИРГЭХ

Монголын кино урлаг хөгжсөөр байгааг харуулах ганц шалгуур бол уран бүтээл. Нэг үеэ бодвол үзэгчид ч монголынхоо уран бүтээлчдийн хийсэн киног шимтэн үзэж, уран бүтээлчдийн бүтээл ч улам чанаржсаар байна. Азийн томоохон кино наадмаас гол шагналуудыг нь хүртэж, зураглаач, зураач, гэрэлтүүлэгч, нүүр хувиргагчид ч тодорхой хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлсээр байна. Нийгэмдээ хэлэх гэсэн санаагаа уран сайхнаар гаргаж, тодорхой шалгуурыг давж, үзэгчдэдээ хүрэхэд бэлэн болоод байгаа уран бүтээлийн нэг бол “Залуу нас”. Монголын залуусын амьдралыг тольдон өгүүлж, алдаа оноог нь дэнслэсэн уг кино дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн орон зайтай болсон “Борн фильм” студийн бүтээл юм. Ингээд тус киноны найруулагч П.Энхбаатартай ярилцлаа.

 

 

-Юуны түрүүнд удахгүй нээлтээ хийх “Залуу нас” киноныхоо тухай мэдээллийг уншигчдад хүргэх үү?

 

- Манай кино залуу хүний тухай өгүүлдэг. Залуучууд юун дээр алддаг талаар зөвлөмж өгнө гэж ойлгож болно.  Залуучууд их, дээд сургууль төгсөнгүүтээ л мөнгөтэй болохыг мөрөөддөг. Ер нь л бушуухан баян болчих юмсан гэсэн хүсэл залуу хүнд гэлтгүй бүх хүнд л байдаг. Гэхдээ боловсрох хэрэгтэй, сурах хэрэгтэй цаашлаад тэвчээртэй байх хэрэгтэй. Нэг хийсэн зүйлийнхээ үр дүнг хараад шантрах биш 2,3 цаашлаад эцсийг нь үзэх хүртэл цуцалтгүй явж байж амжилтад хүрнэ. Өөрөө юмыг шинээр сэтгээд түүнийгээ ургуулаад, үр шимийг хүртээд явбал илүү сайхан амьдралын мөрөөр явдаг юм шүү гэдгийг харуулах гэж хичээлээ.

 

 

- Монгол бол залуучуудын орон. Хүн амын ихэнх хувийг залуучууд эзлэж байна. Яг сэдэв үнэхээр залуучуудын дунд байгаад байна шүү?

 

- Харин тийм. Найз нөхдөөсөө урваж, жижиг зүйл дээрээс ямар том үр дагавар гаргах тохиолдол бидний насан дээр бишгүй тохиолддог. Тиймээс алдвал ийм зүйл хүлээж байна. Зөвөөр явбал ийм зам дурайж байдаг гэдгийг тов тодорхой харуулна. Миний хувьд энэ киноны ерөнхий зураглаачаар ажиллалаа. Бас найруулах гэж оролдлоо.

 

 

- Найруулагч хүний хувьд залуу насандаа хэр алдаж онож байна?

 

- Яг тэр гэж хэлэхэд хэцүү юм. Мэдээж залуу хүний хувьд алдаагүй амьдрал гэж юу байхав. Алдаж ч явсан, онож ч явсан. Одоо ч дэнслээд л явж байна.

 

 

- Энэ киноны найруулагчаас гадна Ерөнхий зураглаачаар ажилласан гэлээ. Багагүй олон жил зураглаачаар ажилласан гэж дуулсан. Хэдэн оноос ямар, ямар уран бүтээл хийв?

 

- Манай  “Борн фильм” студи реклам, клип их хийдэг. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд кино урлаг руу түлхүү уран бүтээл хийж байна. Тодруулбал Монгол Улс түүхэндээ анх удаа “Монгол наадам” гэдэг дууны клип хийлгэсэн. Монголын үндэсний их баяр наадмын харуулсан нэлээд даацтай уран бүтээл болход хувь нэмрээ оруулсан. Киноны  ерөнхий зураглаачаар гэвэл найруулагч н.Ариунболдтой хамтран “Код” инээдмийн уран сайхны кино, “Бохир ертөнц”, Ц.Төмөрхуяг ахтай хамтран “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, н.Эрхэмбүрэнгийн найруулсан “Би дурламаар байна”, В.Мөнхтулга, А.Төгсбаяр нарын найруулсан “Эцсийн хүсэл”, яг одоо “Макс” продакшны жүжигчин Дэлгэрсайханы “Лизинг” уран сайхны киноны Ерөнхий зураглаачаар ажиллаад явж байна.

 

 

- Таныхаар зураглаачийн мэргэжлийг тодорхойлбол?

 

- Маш товчхон бөгөөд энгийнээр тодорхойлбол зураглаачийн нүдээр л тэр кино, уран бүтээл гардаг. Жүжигчин хүн бол найруулагчийн хэлэх гэсэн санааг тоглож, амьлуулдаг бол найруулагчийн харсан, зураглаачийн авсан зурагнаас кино бүтдэг гэж хэлж болно.

 

 

- “Залуу нас” кино таны найруулсан анхны уран бүтээл гэлээ. Найруулагч хүний зовлон жаргалыг хэр мэдрэв?

 

- Мэдэрсээн мэдэрсэн. Гэхдээ зөвлөх найруулагч байсан болохоор энэ давааг нэг их түүртэлгүй давсан.

 

 

- Экшн драм гэж та түрүүн уран бүтээлээ тодорхойлсон. Яг энэ чиглэлийн уран бүтээл монголд хэр бүтээгддэг вэ?

 

- Энэ чиглэлийн зөндөө уран бүтээл байна. Би өөрөө ч зарим уран бүтээл дээр нь ажилласан. Иймэрхүү кинонд компьютер графикийг түлхүү ашигладаг. Надад бас энэ чиглэлээр ажилласан цөөнгүй уран бүтээл бий. “Миний их атаман”, “Хар сувдны нууц”, “7 сарын нэгэн”, “Аз ойрхон” гээд л.

 

 

- Найруулагч, ерөнхий зураглаач,  компьютер графикч гээд л та нэлээд олон төрлийн чадвартай хүн юмаа?

 

- Өнөөгийн нийгэм, нөхцөл байдал маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцээд хүн ч бас аль аль чиглэлд ажиллах чадвар шаардаж байна. Ялангуяа өөрийн гэсэн студи байгуулчихаар юм юм хийж чаддаг байх хэрэгтэй болдог. Түүнийгээ цааш нь хөгжүүлэх шаардлага гардаг.  Мэдээж тухайн хүн хийж байгаа ажилдаа сонирхолгүй бол юу ч хийх гээд оролдоод чаддаггүй л дээ.

 

 

- “Борн фильм” студийнхаа талаар сонирхуулаач?

 

- Миний уран бүтээл манай студийн нүүр  царай болдог. Анх дан реклам, сурталчилгаа хийдэг байсан. Кинонд хайртай, үзэх дуртай болохоор яваандаа үүнийхээ хажуугаар кино уран бүтээл хийдэг болсон.

 

 

- Өнөө үед маш олон студи, продакшнууд кино хийж байна. Үзэгчид ч үүнийгээ дагаад чанарын асуудлыг их ярих болж?

 

- Миний бодлоор тухай киног үзээд өөрт нэг зүйл бодогдсон бол энэ сайн кино. Жишээ нь “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киног үзсэн ямарч хүнд юм бодогдуулж чадна. Ер нь манай хийж, бүтээсэн кино болгон өөрийн гэсэн өгүүлэх санаатай. Ямар нэгэн зүйлийн талаар дуугарсан байдаг. “Бохир ертөнц” кино гэхэд өнөөгийн нийгмийн байдал хоёр найзын амьдрал дээр хэр тусч байна гэдгийг харуулах жишээний.

 

 

- Гол дүрийн эмэгтэй жүжигчний хувьд олны танил Мисс бүсгүй байгаа шүү дээ. Та өөрөө санал тавив уу эсвэл сонгон шалгаруулалтаар танай кинод тоглов уу?

 

- Эхлээд хайсан л даа. Нэлээд судалгаа хийсэн. Тэгээд нэг уран бүтээл дээр хамтарч ажиллаж байхдаа өөрөө санал тавьсан. Надад жүжиглэлт нь их таалагдсан.

 

 

-Таны хувьд Мисс Т.Батцэцэг өөрийн чинь санасан хэмжээнд хүртэл жүжиглэж чадсан уу?

 

- Сэтгэлд хүрсэн шүү. Миний хүссэн дүрийг Батцэцэг маань хангалттай сайнаар  бүтээж өгч чадсан.

 

 

- Эрэгтэй гол дүр СУИС-ийг дөнгөж төгссөн залуу уран бүтээлч байхаа?

 

-Тийм. Шинэ залуу жүжигчин тоглосон. Хайж байсан дүр минь байсан. Кинондоо тоглуулсандаа баяртай байгаа. Ер нь их чадварлаг, цаашдаа өсөх ирээдүйтэй жүжигчин.

 

 

- 14 жил урлагт зүтгэхэд хамгийн чухал гэр бүл. Ар гэртээ санаа зоволгүйгээр ажлаа хийнэ гэдэг асар том боломж биз?

 

-  Би анх 2003 оноос компьютер графикчаар ажиллаж эхэлсэн. Орчин үеийн дүрслэх урлаг. Маш их хонож өнжиж ажилладаг байсан. Тэр цаг үе болгонд эхнэр хүний дэм үгээр хэлшгүй их. Манай ам бүл зургуулаа. Өнөөг хүртэл хамтарч ажилласан уран бүтээл болгоны ард эхнэр минь байдаг. Ер нь уран бүтээлчийн хамгийн том хөдөлгөх хүч бол гэр бүл байдаг.

 

 

- Өнөр айлын тэргүүн юм байна. Хүүхдийн уран бүтээл хийе гэж боддог уу?

 

- Бодолгүй яахав. Миний том охины нэг нэг зохиол бий. Гэхдээ цаг нь болоогүй байна. Охиныгоо жаахан том болохыг нь хүлээж байна. Тэр цаг үед хөөрхөн уран бүтээл хийнэ.

 

 

- Урлагийн тогоонд чанагдаж яваа хүний хувьд хүүхдүүдээ урлаг руу оруулъя гэж боддог уу?

 

-  Үнэхээр урлагийн хүн болмоор байна гэвэл татгалзахгүй. Манай хүүхдүүдээс нэг нь урлагийн хүн болох байх гэж боддог. Учир нь хүүхэд юу харж өснө түүндээ сайн байдаг гэдэг шүү дээ.

 

 

-Ер нь өнөөгийн кино урлагийн өнөөгийн хөгжил таны бодлоор?

 

-Уран бүтээл гарах болгонд хөгжсөөр байна. Зураг авалт, тавилт, найруулга гээд л. Монголд кино урлаг хөгжсөөр байна. Би түүнийг нь дагж хөгжсөөр байна. Түвшин гэвэл Азидаа нэлээд өндөр түвшинд хүрч байгаа. Буриад, Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж үзсэн. Монголынхоос илүү гэж хэлэхгүй. Кинонд хандаж байгаа хандлага, хэлэх гэсэн санаа, график, монтажнаас эхлээд л. Хөрөнгө л бага байх.

 

 

-Таны уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа уншигчдадаа бас эрүүл энхийг хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    10 цаг 6 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    10 цаг 14 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    15 цаг 32 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    15 цаг 43 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    16 цаг 21 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК