Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Содномцэрэн: Хугацаанд нь тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүй

2017-5-22
0
ЖИРГЭХ

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцав.

 

-Нэр дэвшигчид тодорлоо, сонгуулийн зардлаа яаж бүрдүүлэх вэ?

 

-Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулахад зардал гаргана. Сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн хөрөнгө гэсэн гурван төрлийн хөрөнгөөс бүрддэг.   

 

-Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээлгэх үү?

 

-Нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээлгэнэ. Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй. Нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын данс нээлгэнэ.

 

-Ямар хугацаанд зарлага гаргах вэ?

 

-Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал сонгуулийн зардлын данснаасаа зардал гаргаж болно. Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна. Нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхлэж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болно.

 

-Сонгуулийн зардлыг юунд зарцуулах вэ?

 

-Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, нэр дэвшигчийн сурталчилгаа, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах болон бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт унаа, ажлын хөлс, урамшуулалд зарцуулна.

 

-Зардлын хэмжээ хэд байх билээ?

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас хуульд заасан хугацаанд тогтоож мэдээлсэн. Үүнд нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон.

 

-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч, намын зардлыг хэдээр тогтоож байсан бэ?

 

-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоож байсан. Нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 3 тэрбумаар, намынхыг 5.1 тэрбум төгрөгөөр тогтоож байсан.

 

-Тэгвэл хандивын хэмжээг хэд байх бол?

 

-Сонгуулийн хандив нь мөнгөн ба мөнгөн бус гэсэн 2 хэлбэрийн байна. Мөнгөн хандивын хэмжээ нь иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл байхаар хуульчилсан. Нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болно. Иргэний хувьд бэлэн мөнгөөр хандив өгч болно. Харин хуулийн этгээдийг бэлэн мөнгөөр хандив өгөхийг хуулиар хориглосон. Хуулийн этгээд нь хандиваа дансаар дамжуулж өгөх ба уг хандивыг санхүү, татварын тайланд тусгана.

 

-Мөнгөн бус хандивт юу орох вэ?

 

-Мөнгөн бус хандивт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг хамаарна. Мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгнө. Хугацааны хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл байна.

 

-Хандивт хориглосон зүйл байгаа юу?

 

-Хориглосон заалт бий. Тухайлбал гадаад улс, гадаадын болон олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд гадаадын иргэн төрийн өмчийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив өгөхийг хуулиар хориглосон. Мөн 18 нас хүрээгүй хүн хандив өгч болохгүй.

 

-Сонгуулийн зардалд хэн хяналт тавих вэ?

 

-Нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа гаргаж Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Тайлан ирүүлэх хугацаа нь нэр дэвшигчийн санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор, харин нам 45 хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь зардлын тайландаа аудит хийж дүгнэлт гаргуулсан байна. Нам, нэр дэвшигчийн авсан хандив, түүний зарцуулалтын тайланг Үндэсний Аудитын газар хянана. Үндэсний Аудитын газар нь зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хянаж 1 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, 2 сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана. Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар хуульчилсан.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.184.106)
    3 ner devshigchiin halz metgeltseeniig 3-4 udaa hiih heregtei
    2017 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.184.106)
    auditiin dargig ih hurlas tomildog bz de
    2017 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.184.106)
    har mashinii programmiig shalguulmaar yum hyanalttai garaar toolbol zugeer
    2017 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.184.106)
    muuhai l bna sh de
    2017 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.40.13)
    Oboo tsarailag yumaa
    2017 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.34.84)
    шаньси шинжаан гахай тарвага хужаа нарыг одоо төрөөс зайлуулах цаг нь болсон.
    2017 оны 05 сарын 27 | Хариулах
  • СОНГОГЧ (59.153.87.29)
    Ч СОДНОМЦЭРЭН ГЭГЧ ХАР МАШИНЫ НО-Г САЙН МЭДЭХ ХҮН.АЛЬ Ч ТӨРИЙН ҮЕД БӨӨРӨНХИЙЛӨӨД ЗХИЦУУЛААД ЯВААД БАЙХ ЮМ. ШАЛГАЖ ЧАДДАГГГҮЙ ЮМ БОЛОВ УУ?
    2017 оны 05 сарын 26 | Хариулах
  • zochin (103.57.93.195)
    Ene nuhur zebvvn noshdoo dandaa songuul budiluuldag Zabhan sartuul
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Ажилаа мэдээд л зохион байгуулаад байдаг гүргэр нөхөр шүү
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (180.149.93.14)
    Мөнгө ч явж өгнө шдээ.Хянах арга даанч хэцүү.100 тэрбум хавьцаа л юм болно доо яахын.Бусад оронд ч хянах аргагүй гэж байгаа.Манайд бол бүр хэцүү.
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.40.13)
    Ene oboo tsaraiag hvn shvv
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
  • zochin (202.179.27.74)
    Ene neg suungu yum MAN -d hudaldagdsan bna leeshdee AN eniig odoo tatah heregtei 3-n jiliin daraa garahdaa uur hun songoh heregtei
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Ed nar ystoi ydargatai yumaa bolj l ugvul gants hunii songuuli yvulchih sanaatai
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.13)
    Ene muu tsarailag hulgaich Enhboldinhoo vgeer ajillaad bha bolioochee
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
  • та (202.21.100.138)
    Зочин
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    5 цаг 33 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    5 цаг 41 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    10 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    11 цаг 10 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    11 цаг 48 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК