Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

2017-6-23
0
ЖИРГЭХ

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдагтай ойн хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч байгаа талаар ярилцлаа.

-Монгол орны ойн онцлогийн талаар товчхон ярихгүй юу?

 

-Манай орны ойн сан нь Төв Азийн тал хээрийн өндөрлөг болон Сибирийн их тайгын завсарт Монгол орны усны 3 их хагалбарын дагуу оршиж байдаг. Сибирийн их тайгын төгсгөл, Төв Азийн цөлөрхөг хээрийн торгон заагт оршдог, байгалийн эрс тэс уур амьсгал, нөхөн сэргэх чадвараар нэн хязгаарлагдмал, хүний сөрөг нөлөөлөлд амархан өртдөг онцогтой ой юм.

 

Монгол орны ой нь мөнх цэвдэгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ой юм. Иймд ойг хамгаалах, зохистой ашиглах талаар арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгалийн энэхүү тогтоц нь экологийн хувьд тун эмзэг хийгээд гайхалтай зохицлийг бий болгосон байдаг. Манай орны ойн энэхүү гайхалтай экологийн тогтоц нь олон зүйлийн ургамал, ан амьтны өсөн үржих өлгий нутаг болж эрт дээр үеэс эхлэн та бидний зан заншил, уламжлалт ахуй амьдралд үр өгөөжөө өгсөөр ирсэн.

 

-Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг ер нь хэдэн оноос хийж эхлэсэн түүхтэй юм бэ?

 

-Монгол оронд Ой хамгааллын ажлыг 1955 оноос эхлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зохион байгуулж улмаар 1987 оноос эхлэн нутгийн омгийн бактерийн бэлдмэлийг гарган авч, ой хамгааллын ажилд ашиглаж эхэлсэн түүхтэй.Ой хамгааллын ажилд үе үеийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нарын хийсэн  судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол туйлын их юм.

 

-Монгол оронд хичнээн зүйлийн шавж байдаг вэ. Ямар шавжууд нь хөнөөл учруулдаг талаар тодруулахгүй юу?

 

-Эрдэмтэн судлаач нарын судалгаа, шинжилгээний бүтээлээс үзэхэд одоогийн байдлаар Монгол орны ойн санд 7 баг 62 овог 316 төрөл 695 орчим зүйлийн ойн  шавж бүртгэгдсэн байдаг. Эдгээр шавжийг модлог, бутлаг ургамлын янз бүрийн хэсгүүдээр хооллох байдлаар нь хуваан авч үзвэл, навч шилмүүсний 181 төрөл 363 зүйл, иш холтосны 134 төрөл 290 зүйлийн шавж зонхилж байна. Экологийн бүлэглэлийн эзлэх хувиар нь ойн анхдагч хөнөөлт шавж буюу навч шилмүүсний, ойн хоёрдогч хөнөөлт шавж буюу иш, холтосны хөнөөлт шавж гэж  ангилдаг. Судлаачдын бүтээл болон бусад холбогдох баримтаас үзвэл манай орны ойд 4 баг 16 овог 35 төрөлд багтах 45 орчим зүйлийн шавж түгээмэл тархалттай байдаг. Дээрх 45 зүйл шавжаас ойн санд учруулж буй хөнөөлийн хэмжээгээр дараах 5 зүйлийн шавж хамгийн их байна. Манай орны ойн санд Сибирийн хүр эрвээхэй  (Dendrolimus sibiricus  Tshetv), Өрөөсгөл хүр эрвээхэй  (Lymentria dispar L  /Gypsy moth/), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni diak),Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia antiqua), Нарсны эвэрт цох (Monochamus galloprovincialis pistor Germ) зэрэг шавжууд их хэмжээгээр хөнөөл учруулж ойн санг доройтуулж байна.

  

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ?

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын арга технологийг өөрчилж, химийн бодисын хэрэглээнээс татгалзаж, биологийн аргаар ногоон технологид шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Энэ зорилтын хүрээнд салбарын сайдын 2013 оноос тушаалаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын нийт талбайн 40-өөс доошгүй хувьд биологийн аргаар, 65-аас доошгүй хувьд онгоцоор гүйцэтгэхээр зохион байгуулж, улмаар үе шаттайгаар химийн аргаас татгалзах бодлого баримтлаж ажиллах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу жил бүр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 124,7 мян.га талбайн 48,9%-д, 2014 онд 97,7 мян.га талбайн 70,0%-д, 2015 онд 163,9 мян.га талбайн 58,1%-д, 2016 онд 70,8 мян.га талбайн 80,0%-д, 2017 онд 150.0 мян.га талбайн 100%-д  нь биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, технологиор тэмцлийн ажлыг зохион байгуулж ажиллаа.

 

Эдгээр шавжууд нь ойн санд их хэмжээгээр олширч ойн санг доройтуулж, дахин сэргэн ургах чадваргүй болгож,хатаж хуурайшуулах аюултай байдаг. Иймд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлаж тэмцлийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байдаг.

 

-Танай яам нь хөнөөлт шавжтай тэмцэх ажилд химийн бодисоос бүрэн татгалзаж ажиллаж байгаа юм байна. Ер нь тэгээд ямар бодис, бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулдаг юм бэ?

 

-Манай яам нь Монголын эрдэмтдийн гаргаж авсан нутгийн омгийн бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулах, дотоодын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

 

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь Монголын эрдэмтэдийн гарган авсан Энтомотоксин(Bacillis thuringiensis), Bt-MN01(Bacillus thuringiensis.var.dakotaMN-01), Green(Metarhizium anisopliae MaMn-09/22), Бассиана мускардин(Beauveria bassiana-G07, G10) Лепидоцид, СК (Bacillus thuringiensis. var. Kurstaki), зэрэг 5 төрлийн биобэлдмэл байдаг.

 

-Энэ жилийн хувьд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг аль нутгийн ойн санд  хичнээн га талбайд хийж байна вэ?

 

-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд  2017 онд судалгааны ажлыг 2,0 сая га, тэмцлийн ажлыг 150,0 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд энэ онд Архангай аймагт 13,0 мян.га, Увс аймагт 4,0 мян.га, Сэлэнгэ аймагт 5,0 мян.га, Горхи-Тэрэлжийн БЦГ-т 3,0 мян.га талбайд онгоцоор, Өвөрхангай аймагт 2,0 мян.га талбайд үүргийн шүршигч багажаар, Хөвсгөл аймаг 5,8 мян.га Төв аймагт 15,0 мян.га, Сэлэнгэ аймагт 35,0 мян.га, Нийслэлийн ногоон бүсийн ойд 5,0 мян.га  талбайд механик аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулж,   хөнөөлийн голомтийг хязгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар 88,0 мянган га талбай буюу нийт тэмцэл хийх ажлын 58,6 хувийг хийж гүйцэтгээд байна.

 

-Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг яаж хийдэг юм бэ?

 

-Судалгаа ажлыг 2,0 сая га талбайд15-17 аймгийн 100 гаруй сум, Нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Тусгай хамгаалалтай газар нутагт хавар 4-6 дугаар сард, намар 9-10 дугаар сарын хооронд 2 үе шаттайгаар   зохион байгуулж байна. Судалгааг “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ, Шавж судлалын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, Ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд судалгааны ажлыг Баруун, зүүн, төв гэсэн 3 хэсэг болгон зохион байгуулж байна.

 

-Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа ажилд яаж хяналт тавьдаг вэ?

 

-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойг хөнөөлт шавьж өвчнөөс хамгаалах тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллагын эрх авсан байгууллагууд хийдэг. Тэмцлийн ажлын хяналтыг орон нутгийн түвшинд Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч мөн захиалагч талаас төслийн менежер томилон байнгын хяналт тавьж, ажлын үр дүнг газар дээр нь үзэж ажилладаг. 

 

БОАЖЯ-наас энэ жилийн хувьд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хийсэн тэмцлийн ажлыг газар дээр нь үзэх хяналт, шалгалтыг 2017 оны 6 дугаар сарын 8-15-ны хооронд БОАЖЯ-ны ОБЗГ-ын ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Жагдаг, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Энхнасан, Газарзүй,Геоэкологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Ганбат, Б.Батчөдөр, ХААИС-ын багш, экологич Т.Байгаль-Амар нар газар  дээр нь үзэж, ажлын явц, үр дүнд хяналт, мониторинг хийж ажиллаа.

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд өөр ямар ямар ажлуудыг хийж байгаа вэ?

 

-Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын норматив зардлыг 2-4 дахин нэмэгдүүлж ажиллаа. Ингэж ажилласаны үр дүнд ой хөнөөлт шавжтай тэмцлийн ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхи сайжирч, технологийн шинэчлэлт хийх боломж нөхцөл бүрдсэн. Үүний нэг жишээ нь, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн  улсаад хүчин чадал сайтай багажуудыг оруулж ирснээр ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлж байна. Ойн ашигтай шавж үржүүлэх, ойн шавжийн судалгааны лаборотори байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, ойн хөнөөлт шавжийн байгалийн дайсан  ангуучилдаг болон шимэгч шавжийг үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших судалгааны ажлыг Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн  Ойн хөнөөлт шавжийн үр дүн, эрхзүйн орчинг сайжруулах үүднээс судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэх 7 стандарт батлуулж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Түүнээс гадна ойн анхдагч хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэх нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших ажлыг Ерөнхий ба Сорилийн биологийн хүрээлэнтэй хамтарч хийж эхлээд байна. Ингэснээр өөрийн улсын эрдэмтэдийн гарган авсан нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Гэх мэт олон ажлыг нэрлэж болно.

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.11.105)
    Tand bayarlalaa Oig hamgaalahad hamtran ajillahad belen UWS Malcnin
    2017 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (217.172.229.74)
    Shaal hudal yavgan humuuser hor tsacuulz bn Lee ted nar oin gund orohguI naan tsacsan bolood orovdoltej baiz bn lee zizig ovryn ongocoor hiih azyl mongo ideed l ATG d ogzshalguulah
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    10 цаг 49 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    10 цаг 51 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    10 цаг 55 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    13 цаг 8 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    14 цаг 30 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    14 цаг 33 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    15 цаг 7 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    15 цаг 12 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    15 цаг 15 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    15 цаг 25 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    15 цаг 54 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    16 цаг 0 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    16 цаг 11 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    16 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    16 цаг 59 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    17 цаг 44 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    17 цаг 44 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    18 цаг 23 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    18 цаг 39 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК