Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Ялагдчихаад гонгиноод байж болохгүй

2017-6-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын дэд  дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан хариуцлагын асуудал хөндөгдөж, МАН хагаралдаж задарлаа гэж  байна. Та үүнд тайлбар өгөөч?

 

-Энэ асуудлыг надтай холбож яриад байх шиг байна. МАН задарлаа гээд хэцүү зүйл гараад байгаа дуулдлаа. Би зургадугаар сарын 26-ны өдөр 07.00 цагт саналаа өгчихөөд Солонгос улсад ажлын журмаар яваад өчигдөр орой ирсэн. Тиймээс нэгдүгээрт,  МАН-ын Удирдах зөвлөлийн болон УИХ дахь МАН-ын бүлгийн хамтарсан хурал дээр байгаагүй. Хоёрдугаарт, гадаадад явж байсан учраас ямар нэг хариуцлагын тухай ярих бололцоо байхгүй. Гуравдугаарт, сонгууль дуусаагүй байна. Ерөнхийлөгчийн хоёр шаттай сонгууль явагдах нь байна. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад хариуцлагын асуудал ярина гэж юу байх вэ. Харин Удирдах зөвлөл юунаас болж ийм үр дүн гарав гэж хуралдаж, ганц нэг хүн үг хэлсэн байх талтай. Би байгаагүй гэдэг нь гарцаагүй үнэн.

 

Ер нь энэ сонгуульд хар пиар, монтаж, бүүр байдлыг ажиглахад гүйцэтгэх ажлыг их эртнээс төлөвлөж зохион байгуулсан тал харагдаад байгаа. Өмнө нь  сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хуурам мэхлэлт гэсэн гурван муухай зүйл гардаг байсан. Энэ удаагийн сонгууль дээр холын улбаатай маш муу зүйл гарсан нь монтаж, хар зохиол нэмэгдсэн. Энэ нь даанч харамсмаар. Нэр дэвшигчид Монгол төрийн тэргүүн болох гэж өрсөлдөж байгаа. Багт нь ажиллаж байгаа сэтгүүлчид Монгол төрийн тэргүүний сонгуулийг сурталчилж байгаа гэдгээ огт мартаж болохгүй. Хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хэвлэлээр  гарсан хар пиар, гүйцэтгэх ажил. Гүйцэтгэх ажилтай холбоотой хэсгийг мэргэжлийн хүн хийсэн. Сонгуулийн маш муу арга орж ирлээ дээ.

 

-Дахин санал хураалтын дүнг та яаж харж байна вэ?

 

-Тааварлах аргагүй зүйл, гэхдээ мэдрэмж байна аа, байна. Байсан ч та нарт хэлэхгүй.

 

-Сонгуулийн санал хураалт будилаантай гэсэн асуудлыг өрсөлдөгч хүчний зүгээс тавьж байгаа. Тухайлбал, Баян-Өлгий аймагт...?

 

-Одоо бүх зүйл тодорхойгүй байна. Би өглөө ирчихээд нөхцөл байдлыг судалж чадаагүй байна. Баян-Өлгий аймгийн санал хураалттай холбоотой маргаан гарсныг өнөөдөр тоолж байгаа гэсэн яриа гарна лээ. Чухам юуг маргалдаад байгааг бататгана. Сонгуулийн үед ойр явж байгаа нэр дэвшигчдийн санал нэг тойрог, нэг аймгийн сонгуулийн үр дүн орвонгоор нь эргүүлээд хаячихдаг зүйл гардаг юм. Би Баян-Өлгий аймагт тийм зүйл болчихсон юм болов уу гэсэн ойлголттой байгаа.  2004 оны сонгуулиар 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн Увс аймагт гараад Д.Дорлигжав 450 орчим саналаар ялсан. Нэг сумын санал ирээгүй байсан. Зүүнхангайн дүнг гурван цаг хүртэл хүлээсэн. Гэтэл 980-аад саналаар Авдай багш илүүрхээд 40 дүгээр тойргийн дүнг орвонгоор нь эргүүлсэн. Баян-Өлгий дээр иймэрхүү юм болсон байх гэсэн мэдрэмж байна. Хэрвээ хар машинаар дамжуулж луйвар хийх байсан бол хаа сайгүй л хийнэ шүү дээ. Сонгууль дагасан маргааныг сонгуулийн байгууллага нь эцэслээд олон нийтэд хүргэх байх.

 

-Судлаачдын зүгээс МАН оновчтой хүнээ нэр дэвшүүлж чадсангүй гэж үзээд байна. Иргэд сонголтгүй сонгууль боллоо гэж байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?

 

-Цөмөөрөө дүгнэлт хийх хэрэгтэй. Гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Ард түмэн нэг юм хэлээд байна шүү дээ, гурвууланд нь. Ард түмний сонголт буруу байна гэж байхгүй. Монгол Улсын хамгийн том дарга бол хоёр сая сонгогч байдаг. Яагаад ард түмний санал анх удаагаа ийм үр дүнтэй гарав гэдгийг улс төрд явж байгаа хүмүүс дүгнэлт хийх хэрэгтэй. Буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Сайн анализ хийх хэрэгтэй. 

 

-МАН-ын гишүүд дотроо зөрчилдөж байна уу?

 

-Тийм юм байхгүй. Бага хурал дээр нэр дэвшээд би чадаагүй. Түүнээс хойш сар болж байна,  ам муруйсангүй. Долоон аймгаар явсан, морь уяж байгаа уяач шиг л явсан, муудалцах зав гараагүй. Санал хураалт эхлээгүй шахам байхад би гадагшаа явсан. Наадах чинь ёстой худлаа. Ардын нам энэ сонгуулийн үр дүнг эцсийн үр дүн гарсны дараа ярьж л таарна шүү дээ. Ялсан ч ярина, ялагдсан ч ярина. Байдаг л үзэгдэл. Одоо яагаад ийм юм хийгээд байна вэ гэвэл хагаралтай байна гэсэн хар мэдээг олон нийтэд өгч, хагаралтай намд санал өгч яах юм гэж бодтол хар нэвтрүүлэг хийж л байгаа байхгүй юу.

 

-Дахин санал хураалтын дүнг та яаж харж байна вэ?

 

-Тааварлах аргагүй зүйл, гэхдээ мэдрэмж байна аа, байна. Байсан ч та нарт хэлэхгүй.

 

-Дахин санал хураалтад цагаан хуудас өгч, хүчингүй болгоод дахин сонгууль явуулъя гэсэн яриа явж байна?

 

-Давалгаа биш сонгуульд нэр дэвшүүлж орсон зарим нь ийм яриад байгаа юм биш үү, би тэгж ойлгосон. Ард түмний сонголт сэтгэлзүйг хүндэлж сурах хэрэгтэй. Ялагдчихаад гонгиноод байж болохгүй. Ард түмний шийдвэр бол шийдвэр. Замаас нь будилуулж дахин сонгууль явуулж байж, өөрөө Ерөнхийлөгч болчих санаатай хүн байж мэднэ шүү. Тэр хүмүүс сонгуулийн санал хураалтыг будилуулах башир арга хэрэглээд эхэлсэн нь мэдрэгдээд байна. буруу шүү дээ. Нямдорж заавал Монголын хаан байх албагүй, мөн биз. Нямдорж биш бол хэн ч биш гэж үзэх эрх надад байхгүй шүү дээ. Зарим хүн ингэж бодоод улс төрийг амраахгүй байна. Сүвлээд, хорлоод, шантааж хийгээд будилаан хутгаад байна ш дээ.

 

-Дахин сонгууль зарлалаа гэхэд МАХН-ын дарга Н.Энхбаяр орж ирэх боломж бий юу?

 

-Би Сонгуулийн ерөнхий хороо биш. Ямар ч тохиолдолд СЕХ шийдвэр гаргана.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • hahahaha (178.238.175.197)
    ih muuhai . dotor ni haralchihsan 2 nvvrten . tonil .
    2017 оны 07 сарын 10 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.113)
    Надад мэдрэмж байна. та нарт хэлэхгүй. Орчуулбал Дахин сонгууль болно гарцаагүй МАН-аас би дэвшинэ. ялна. Харин энэ бүх будлианыг би хийгээгүй Энхбаяр хийгээд байгаа юм түүнд саналаа өгч буруудав аа.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • unen heregtei (203.91.115.37)
    60 ter bumiig montaj geed guriij baigaa hun unench baij chadahuu ard tumeniig denduu basamjilj bolohgui dee hymka bidnii zaya neg l urd zugruu ergeed bna uu daa chamaig tagnuul gehed bi itgehgui harin 60 ter bumiin yria margashgui unen shuu dee hymkag bi harin enkhboldoos deer gej boddog shuu
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.36.146)
    энэ жүжигчин хэрэггүй ээ.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.41.102)
    Боломж гарвал НЯМДОРЖ нэрээ дэвшүүл. шууд гарна. ард түмэн санал өгнө. Монгол улс цэгцрэх ёстой.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Ц.Нямдоржид (122.201.24.76)
    Ц.Нямдорж бол лидер огт биш, харин маш сайн тагнуулч, гүйцэтгэх ажилтан юм, нам дотроо ямарч нэр хүндгүй, өөрийн баггүй, хамт олонгүй бэртэгчин л хүн. Өөрөөр хэлбэл Женкотой яг адилхан хамт олныг хагалан бутаргах, хүний бөгс ухах, бусдыг гүтгэж харлуулах тал дээр гайхамшигтай мэдрэмжтэй хүн дээ, Ц.Нямдоржийн талаар Н.Энхбаярын өгсөн тодорхойлолт бол 100 үнэн, яг байгаа оносон супер тодорхойлолт гэж ойлгох хэрэгтэй. Шулуухан хэлэхэд хүн чанар, хүний мөс, эр хүний жудаг огт байхгүй, бэртэгчин дөрвөд байгаа юм.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Дэндүү үнэн гэж байдаг бол энэ л байна
      2017 оны 07 сарын 03
  • ИРГЭН (150.129.142.243)
    өөрсдийнхөө хийсэн ажлыг бусалщд руу түлхээд л,,, гүйцэтгэх ажилагааг эднийхэн л ёайн хийсэн шүү дээ ЭНЭ ЭТГЭЭД БОЛ БҮР ЦАЙЧИХСАН НӨХӨР.ХҮНИЙ ӨӨДӨӨС ХАРЖ СУУГААД Л ИЧИХГҮЙ ХУДЛАА ЯРЬДАГ ГАРДАА
    2017 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.34.201)
    энэ муу өмхий мэнгэтийг гайгүй юм болуу гэж бодож байсан арчаагүй гөлөлзсөн тарган бөгс долоосон хог шив дээ. данжаад шоохуузтайгаа зайл чи . намаа АВРАХЫН ОРОНД БУЛХАЙТАЙ ГАХАЙГАА ӨМӨӨРЧ ГЭНЭ.
    2017 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    MAN YALLAGDSAN SHUU DEE
    2017 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.34.238)
    хар машинаар луйвардаж арай чүү дахин сонгууль хийх эрх авсандаа баярлажээ энэ хятадын тагнуул бүдүүн шоохууз хоёр
    2017 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    МАН сонгуулийн штабын даргаа солих хэрэгтэй дээ хашир бурхи л удирддаг байхгүй дээ түүнээс танайх шиг жаахан хүүхэд биш
    2017 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    маш зөв манайхан жаахан өргөн дэлгэр хүрээтэй л бодож баймаар болсон байна жижиг хов жив хэнд ч хэрэггүй дээ хэрүүл айл хүртэл өөдөлдөггүй л биз дээ
    2017 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.23.66)
    Харин тийн баахан худлаа хар пиараар гүтгэж, гүтгэж ялагдчихаад гоншигоноод байж болохгүй л дээ.
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.23.88)
    ta nar luivardchihaad yu yariad bnaa odoo daraagiin hunee luivardah geed suuj bgaa biz dee
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Сонгууль дахиж олигтойхон зев улсууд дэвшсэннь Монгол улсад хэрэгтэй дээ. Тэгэхдээ Энхбаяр л лав биш шуу
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • Монгол (103.26.192.190)
    Энд шулуухан хэлэхэд СЕХороо харинч сайн шудрага байсан шуу. Хэрэв луйвар байдаг бол анхнаасаа ингэж хийхгуй шдээ. 16 оны сонгууль ч ингэж явсан сая ч гэсэн шууд нэвтруулсэнээр бух зуйл тов тодорхой явагдсан шуудээ. Ганбаатарын хувьд аргагуй ингэж бачимдах нь Суулийн моментэд шийдэгдсэн болохоор. Гарцаагуй Баянелгий дээр гуйцэгдсэн нь харагдаж байсан боловч хулээн зевшеерех сэтгэлзуй манай байтугай улс терч гэгчуудэд байхгуй лдээ. Тэгэхээр СЕХ гараар тоолоод шалгаж егч байгаа нь шудрага байнаа. Дараагийн очковоо цуглуулаад тэр нь Ганбаатарын хувьд том амжилт юм. Харин сонгогчдын туйлбаргуй тогтворгуй ойлгоц сэтгэхуйгээр Ганбаатарын хувьд бусдын хатгаасаар хэтэрч тогловол энэ очков нь байхгуй болно доо. Уг нь негее хоерыгоо бодвол харьцангуй зев тоглолт хийснээрээ энэ амжилтанд хурсэншуу. Хэтэрвэл тэгээд л
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • 486 (202.55.191.205)
    niyamdorjoo unen bilduuch yumaa inder deer suulgaj bolohgvi hvn yum shvvpalidagdaad bai
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • мэнгэт нямдорж (182.160.34.199)
    манай нам луйвардаж ялаа л биз. ялагдчихаад гонгиноод байж болохгүй. хохь чинь ганбаатараа? СЕХ-ы болдсайхан содномцэрэн хоёртоо шөнөжин сайн луйвар хийсэнд баяр хүргэе. баригдвал арыг чинь дааж шоронд ШАРСАН ТАХИА ХОНИНЫ ХАВИРГА ГЭХ МЭТ хоол хүргэж өгнөө
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.34.199)
    энэ нямдорж зөнөө юу? АН МАХН-д ард түмэн маш сайн санал өгсөн.танай түнтгэр энхболдоос чинь болж нам чинь сүүлийн байранд орсон. гэтэл санал луйвардаж заваарсан шүү дээ мэнгэт хүүр ээ. хэрвээ санал луйвардаагүй бол ирц хүрч Баттулга Ганбаатар хоёрын аль нэг нь ялах байлаа.танай гахай энхболд тарвага элбэгдорж СЕХ-ы болдсайхан содномцэрэн хоёртой хуйвалдаж ийм будлиан хутгалаа.
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Юмыг битгий хэтруул СЕХ харинч шудрага зев байсны хучинд энэ дун гарсан юмшуу. Манай туйлширдаг зан биднийг ийм байдалд байлгаад байгаа гэдгийг бид хэзээ ойлгох бол
      2017 оны 06 сарын 30
  • зочин с (150.129.140.240)
    саналаа луйвардуулсан юм чинь дуугүй байж болохгүй биз дээ шударга дүрд тоглогч минь
    2017 оны 06 сарын 30 | Хариулах
  • hahahaha (188.64.243.212)
    nymdorj me 2 chin 1 hvn . . ulairan deeremdej baij 30 tonuulchdii sanal iig haraa bizdee . nymdorj hugshin . yanhan . odoo zail bya tsahan hvvhed ineesen tald ni byalduuch hvn diilsem tald ni gej . iim zavaan nyaluun vg chuluudaj suuhaar . erdenetees shaasan 2 ter bumaa tuluud tonil novshoo
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • Бат (66.181.187.84)
    ГАНБААТАРЫН төлөө саналаа өгсөн хүмүүс дахин санал хураалтад орохгүй гэж яриад байна, Очлоо ч гэсэн цагаан хуудас хийнэ гэж байна,Тэхээр та нар ЦАГААН хуудсыг Энхболдыг дугуйлдаг праграмм суулгахгүй л юм бол ялагдана ЁСТОЙ шимшиг болно доо,Харин Нямка нэр дэвшсэн бол өөр байх байсан юм ,Монголчууд хаширлаа шүү дээ,Одоо 5 дахь хүнээ монгол хүн сонгоно гээд шийдсэн
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Жоомоо алах гээд гэрээ шатаав. Тэгсэнээс оролцоогуй нь дээр хее
      2017 оны 06 сарын 29
  • Зочин (112.72.11.103)
    songuulin horoo bish manan avilagchid shiidver gargaad enhbayriig hasaad bgaa yum bishvv
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • Энхболдод хэлжээ дээ (150.129.140.222)
    Нямка энхболдоо ялагдчихаад биьгий гоншигноод бай гэсэн юмуу
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
    • ШУДРАГА
      ЭНХБОЛДОД ХЭЛЭЭД БАЙНА.НЯМКА ШУДРАГА ЮМАА
      2017 оны 06 сарын 29
  • Энхболдод хэлжээ дээ (150.129.140.222)
    Нямка энхболдоо ялагдчихаад биьгий гоншигноод бай гэсэн юмуу
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • hahahaha (188.64.243.212)
    ene chin me tei 1 hvn gee bizdee . . odoo 65 iinhaa bvlegt hor nairuulan hair zarlaj . . yamar alban tushaal gorilj hergeesee multrahiig oroldoj suugaa ulugchin be .
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • zochin (27.123.214.106)
    Ene hun odoo bolioochee yu ch yariad hench toohgui dee. ulig bolson iimerhuu humuusees bid nar zalhaj baina , shine hunii dur shine hunii duu hooloi uguilegdej baina . Ner tur oloh geed buur yadchih yumaa
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Нэг их гоё хариулт өгөнө. Хүмүүс үүнд хууртдаг цаг улам багассаар байна.
    2017 оны 06 сарын 29 | Хариулах
    • ХЭРСҮҮ
      ТИЙМ ШҮҮ. АРД ТҮМЭН УХААРЧ.ХЭРСҮҮ БОЛЖЭЭ.
      2017 оны 06 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    7 цаг 18 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    7 цаг 21 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    7 цаг 24 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    9 цаг 38 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    11 цаг 0 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    11 цаг 2 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    11 цаг 36 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    11 цаг 41 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    11 цаг 44 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    11 цаг 55 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    12 цаг 24 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    12 цаг 30 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    12 цаг 40 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    12 цаг 42 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    13 цаг 29 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    14 цаг 13 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    14 цаг 13 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    14 цаг 52 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    14 цаг 54 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    15 цаг 8 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК