Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С. Чулуунтогтох: Монгол кино бол үндэсний үйлдвэрлэл, дэмжих нь зөв

2017-7-20
0
ЖИРГЭХ

Т. Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн "Сайн аав" МУСК-ны продюсер С. Чулуунтогтохтой ярилцлаа. Тэрбээр хүүхдэд зориулсан контентыг хөгжүүлэх зорилгоор "Шидэт хуудас" хүүхэлдэйн киног бүтээж байгаа юм. Түүний кино урлагт оруулсан томоохон хувь нэмэр нь яахын аргагүй "Сайн аав" МУСК. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
 

-Та кино урлагийн салбарт хэзээнээс эхэлж оров. Энэ салбарт хүч үзэх шалгаан юу байв?

-Би багийн л кино урлагт дуртай хүүхэд байсан. Ер нь кинонд дургуй хүн байдаггүй байх. Намайг 6 настай байхад аав маань приставка авч өгсөн юм. Хэдэн хальсны киногоо дуустал нь үзчихсэн бараг үг өгүүлбэр, үйлдлийг нь цээжилчихсэн байдаг байлаа. Би үргэлж шинэ, өөр кино үзэхийг их хүсдэг байлаа. Тэгээд гэртээ байрныхаа 5,6 хүүхдүүдийг 1 төгрөгөөр кино үзүүлж, гаднаас нь цоожилчихоод Жуковын музейд очиж 3 төгрөгөөр кино үздэг хүүхэд байсан. Би өөрөө ч жүжигчин болно гэж их мөрөөддөг хүүхэд байсан. Энэ бодол маань үргэлж л кино хийх юмсан гэдэг мөрөөдөл нь байж ирсэн. Тэгээд л кино урлагт орох цаг маань ирсэн болоод л орсон байх лдаа. Хүсэл мөрөөдлөө дагсан гэх үү дээ.

-Та хүүхдэд зориулсан контент үйлдвэрлэж байгаа гэсэн. "Шидэт хуудас" хүүхэлдэйн киноныхоо талаар дурдах уу?

-Нэг өдөр л дунд хүү маань one two three гээд л хэлд ордог юм байна. Би маш их гайхсан. Тэгээд хүү маань юүтүбээс суржил дээ. Яг энэ үед л хүүхэд хойч үедээ хүүхэлдэйн кино контентыг үйлдвэрлэж эхлэхгүй бол болохгүй юм байна гэдэг бодол төрсөн. Ингээд 2016 оны 1 сараас эхлээд л "Шидэт хуудас" Хүүхэлдэйн киног монгол үлгэр домгуудаас сэдэвлэн хийхээр болсон түүхтэй. Одоогоор бага зэргийн санхүүгийн чадамжаас болоод түрдээ зогссон байгаа. Гэхдээ би шатрахгүй ээ. Хүүхэлдэйн киногоо бас хийж дуусгах л болно. Бага зэрэг цаг хугацааны асуудал байгаа л даа.

-Та "Сайн аав" киноны продюсераар яагаад ажиллах болов. Энэ тухайгаа ярих уу?

-Манай төрсөн дүү: С. Бүжин шидэт хуудас хүүхэлдэйн киноны маань ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм. Бид ч хүүхэлдэйн киногоо аль болох хурдан дуусгах гээд шаргуу ажиллаж байсан үе. Харин 2016 оны 6-р сараас эхлэн дүү маань Т. Даваасүрэн агсаны гэргий Д. Амаржаргалтай холбогдож хүүхэлдэйн киноныхоо хажуугаар бодит амьдралаас сэдэвлэсэн кино зохиол дээр ажиллаж эхэлсэн. Ингээд 8 сард хар зохиолоо надад танилцуулсан юм. Бид ярилцаад энийг кино болгох хүмүүстэй холбогдож нэлээдгүй хүмүүстэй уулзсан. Оны сүүл болж байсныг ч хэлэх үү туслаж дэмжих албан байгууллага олдоогүй л дээ. Ингээд зориглоод энэ зохиолоор өөрсдөө кино хийцгээе гэж шийдээд бид баг бүрдүүлж эхэлсэн. Ингээд л би өөрөө бие дааж продюсерлахаар шийдсэн.

 
-"Сайн аав" киноны дүрийн сонголт бас уран бүтээлчдийн баг их чадварлаг хүмүүсээс бүрдсэн байсан. Тиймдээ ч чанартай уран бүтээл болсон байх. Дүрийн сонголтыг хэрхэн яаж хийв?

-Т. Даваасүрэн агсаны гэргий Д. Амаржаргал болон найруулагчтайгаа ярилцаж байгаад эхлээд кино бүтээх уран бүтээлчдээ, багаа бүрдүүлж эхэлсэн. Олон кинонд явсан туршлагатай хүмүүсийг урьж ажилуулсан. Учир нь манай "Простар"-ын анхны бүтээл болохоор чанартай байх ёстой гэдэг зорилго байсан. Бид бүхэн ярилцаад аавын дүрд МУСТА: Жүжигчин, найруулагч: С. Баттулга ээжийн дүрд МУСТА: Маск продакшны жүжигчин Ш. Жавхлан нар тохиромжтой гэж санал тавихад их таатай хүлээж авсан. Харин энэ үед С. Баттулга ах маань намайг яг халзанаар маань сонгочихлоодоо та нар гээд наргиан шоглоом болж байж билээ. Ер нь уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад нэг сайхан нь цаг хугацаа их хөгжилтэй өнгөрдөг.

 
 
-"Сайн аав" кинондоо яагаад дөнгөж сургуулиа төгссөн найруулагчийг ажиллуулахаар болов?

-Ер нь анхнаасаа найруулагч маань зохиолоо бичсэн. Тэр хүний амьдралыг олон талаас нь судалсан хүн. Тэгээд ч найруулагч мэргэжилтэй, номын дууг нь 4 жил сонссон, бас КУДС-т орохоосоо өмнө СУИС-ын соёлын дээд сургуулийг Компьютер графикчаар төгссөн юм. Мэргэжилдээ ч дуртай. Тэгээд ч сэтгэл дотор нь уран бүтээлч хандлага байгаад байдаг болохоор нь энэ киногоо чи өөрөө найруул гэдэг шийдвэрийг би гаргасан. Залуу хүн аливаа юманд эхлэж байж л цааш урам зоригтой хөдлөнө. Энэ боломжийг олгосон. Гэхдээ өмнө нь бүрэн хэмжээний кино хийж байгаагүй гэдгээр нь уран бүтээлчид маань эхэндээ бол эргэлзэж байсан. Киноны явцын дунд уран бүтээлчид маань хүлээн зөвшөөрч нэг баг болж амжилттай уран бүтээлээ гаргасан. Хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгааг мэдрэх их сайхан байлаа даа. Бид бүгд ард нь гарч чадсан.

-"Сайн аав" МУСК санхүүжилтыг олоход хүндрэлтэй байсан гэж та дурдсан. Санхүүгээ яаж босгов?

-Монгол киночдын гол зовлон бол энэ л байдаг. Уран бүтээлчид өөрийн байраа барьцаалж, зарах нь зарж бүхий л зүйлээ кинондоо зориулж амьдралаа дэнсэнд тавьж бүтээл гаргасан олон найруулагч, продьюсерууд байдаг. Тэд бүхэн ер нь бол бизнесээр ярьвал азаа туршиж, алдаж онодог. Миний хувьд ч ялгаагүй энэ зовлон тойрч биш дайрч л явна даа. (инээмсэглэв) Гэхдээ хийх гэж зориглосон шалтгаа нь бол анх. Д. Амаржаргалтай уулзаад л хүн бүрийн амьдрал яг кино шиг байж, жаргал зовлон ээлжилдэг шүү дээ. Амараагаа хараад 5 хүүхдийг нь бодоод би энэ киног хийх ёстой юм байна гэж шийдсэн. Магадгүй талийгаач маань биднийг уулзуулж өгсөн байх гэж боддог.

-Кино хийнэ гэдэг амар ажил биш тэр тусмаа бүрэн хэмжээний кино гэдэг бол үнэхээр их хөдөлмөр олон хүний хүч, сэтгэл шингэж бүтдэг. Сүүлийн үед фэйсбүүкээр монгол киног шууд үзүүлэх явдал байгаа. Энэ талаар та үзэл бодлоо илэрхийлэх үү?

-Тиймээ. Энэ асуудал их хэцүү. Олон уран бүтээлчид хөдөлмөр, хөлсөө шавхан, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, амьдралаа зориулж хийж байгаа бүтээлээ олонд хүргэх тэр агшинд хулгайн бичлэг хийж нийтийн сүлжээ сайтуудаар байршуулах нь үнэхээр том асуудал. Зүгээр л хэдэн лайк авч, шэйр хийлгүүлэхийн төлөө тэр их хөдөлмөрийг, мөнгийг, уран бүтээлийн үнэ цэнийг хоромхон зуур л үгүй хийдэг. Бид 2-ын ярилцлагыг уншиж байгаа хүмүүсийн дунд тэрхүү зовлонг ойлгохгүйгээр байршуулчихдаг хүн байвал монгол кино бол үндэсний үйлдвэрлэл юм аа. Ядаж монгол киногоо битгий хулгайлаарай. Эргээд энэ чинь дараа дараагийн уран бүтээлийн чанар сайжрах илүү уран бүтээлч, урлаг үйлдвэрлэхэд саад болдог юм шүү. Тиймээс Монгол киногоо битгий лайк шэйрний төлөө цацаасай л гэж хүсдэг дээ. Мөн хэрэв тэгэж цацагдсан байвал аль болох комментоор нь энэ бүгдийг ойлгуулж устгуулах тал дээр арга хэмжээ авч чаддаг ухамсартай байх нь чухал. Ийм л ухамсартай нийгэмд урлаг хөгжинө гэж бодож явдаг даа. Үзэгчид маань монгол киногоо түлхүү үзэж байгаасай. Гэхдээ чанаргүй уран бүтээл байна гэхээсээ илүүтэйгээр тухайн уран бүтээлийн реклам сурталчилгааг хараад өөрийн дүгнэлтээ хийгээд зорьж үздэг байгаасай гэж их хүсдэг. Мөн ихэнх үзэгчид маань театруудад очоод ямар кино үзэх ээ шийдэж байгаа харагддаг. Тэгэлгүйгээр одоо үед бол бүх театрууд өөрийн сайттай, киноны мэдээлэл болон цаг нь тодорхой байж байдаг. Зав цагаа зохьцуулаад яг үзэх киногоо үзээд явах хэрэгтэй. Тэгэж сурвал монгол кино ч гэсэн сайн муугаараа ялгараад ирнэ л гэж бодож байна. Тэгээд ч киног кино театрт үзэх, хулгайн бичлэг үзэх мэдрэмжийн хувьд ч чанарын хувьд харьцангуй өөр байдаг. Хүн киног үзэж мэдрэмж авах нь л гол нь чухал даа. Үзэгчид маань Монгол кино бол монгол үндэсний үйлдвэрлэл гэдгийг ойлгоод үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв.
 
-Тэдгээр хүмүүс нь ойлгох байх гэж найдаж байна. Та 21 аймгаар "Сайн аав" кинотойгоо тойрсон гэсэн орон нутгийн үзэгчид хэр хүлээж авав даа.

-Манай киног үзсэн хүн бүр их сайхнаар хүлээж авдаг. Киногоо үзүүлчээд үзэгчидээ үүдэнд үдээд зогсож байхад олон хүмүүс үнэхээр сайхан кино байна. Монголын өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа зан чанарыг сайхан харуулжээ. Нийгмийг эрүүлжүүлхэд хувь нэмэр оруулах юм байна гэдэг үгийг их сонсож урам авч явлаа даа.

-Цаашид та кино хийх уу?

-"Сайн аав" МУСК маань гэр бүлүүдэд зориулсан кино. Ялангуяа томчууд ихээр үзээсэй гэж их хүсдэг. Ямар нэгэн зүйлийг ойлгоход тус дэм болж чадахуйц кино болж чадсан гэж үнэлдэг. Одоо өсвөр насныханд зориулсан кино зохиол дээр ажиллаж байгаа. Ажлын нэр нь одоохондоо "Хип хоп цагдаа" МУСК гээд нэрлээд байгаа. Удахгүй сайхан бүтээл гарнаа гэж бас найдаж байгаа.

-"Хип хоп цагдаа" гэхээр их сонирхолтой санагдаж байна. Тэсэн ядан хүлээж байна. Танд ярилцлагынхаа төгсгөлд танд хэлэх зүйл байна уу?

-Уг "Сайн аав" киноны 70 хувь нь бодит амьдралаас 30 хувь нь зохиомол буюу киног сонирхолтой болгох үүднээс оруулсан юм. Тиймээс та бүхэн үзээд буруу зөвийг ялгаж тунгаагаарай. Мөн сайхан сэтгэл гэж чухам юу вэ? Хүн байгаа амьдралдаа л сэтгэл хангалуун явбал тэр л аз жаргал байдаг юм. Таны аз жаргал зөвхөн дэргэд чинь байгаа. Холоос хайх хэрэггүй гэдгийг л уг кино маань харуулахыг зорьсон. Үзсэн хүн бүр бусдад тус дэм болж явбал энэ нийгэм чинь сайхан болно доо гэдгийг л ухаарах байх гэж бодож байна.

-Танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Баярлалаа
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.180.247)
    сайн аав гоё
    2017 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.70.46.228)
    Sain huu bn. ushuu ilvv saihan2 kino hiigeere
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    9 цаг 20 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    9 цаг 22 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    9 цаг 26 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    11 цаг 39 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    13 цаг 1 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    13 цаг 4 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    13 цаг 38 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    13 цаг 43 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    13 цаг 46 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    13 цаг 56 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    14 цаг 25 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    14 цаг 31 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    14 цаг 42 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    14 цаг 43 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    15 цаг 30 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    16 цаг 15 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    16 цаг 15 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    16 цаг 54 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    17 цаг 10 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК