Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баттөмөр: Эх орон минь нүдэн дээр шатахад сэтгэл үнэхээр өвдөж байсан

2017-7-26
0
ЖИРГЭХ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон шуурхай хоёр бүлэг Төв аймгийн Батсүмэр суманд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэлд тус тус ажиллаад 2017 оны 07 дугаар 20-ны өдөр үүргээ биелүүлээд ирлээ. Шуурхай нэгдүгээр бүлгийг ТТАХНЭ-ийн гэмтлийн их эмч, дэд хурандаа Б.Баттөмөр ахлан, шуурхай хоёрдугаар бүлгийг ТТАХНЭ-ийн мэдрэлийн их эмч, дэд хурандаа Б.Мөнх-Оч ахлан ажиллаад ирсэн билээ. Шуурхай нэгдүгээр бүлгийг ахласан ТТАХНЭ-ийн гэмтлийн их эмч, дэд хурандаа Б.Баттөмөртэй ярилцлаа.

 

 

-Таны хувьд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн шуурхай нэгдүгээр бүлгийг ахлан 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллан, үүргээ биелүүлээд ирсэн.

 

-Манай эмнэлгийн зүгээс захирлын тушаал, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан шийдвэрийн дагуу гал түймэртэй тэмцэж буй Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид, түймэрт дайчлагдан ажиллаж буй бусад бие бүрэлдэхүүн, сайн дураараа оролцож буй ард иргэдийн эрүүл мэндийг анхаарах, шаардлагатай тусламжийг газар дээр нь үзүүлэх зорилгоор шуурхай 2 бүлэг гал түймрийн голомт руу томилогдон ажилласан. Миний хувьд эмнэлгийн шуурхай нэгдүгээр бүлгийг ахлан ажиллаад ирлээ.

 

-Тухайн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн байдал ямар байсан бэ?

 

-Тухайн нутаг дэвсгэрт манай бүлгийг очиход гал түймэр нилээн газар авсан, хүнд хэцүү байдалтай, тэнд ажиллаж буй мэргэжлийн болон сайн дурынхны хувьд бол байдал үнэхээр хэцүү байсан. Эх орон минь нүдэн дээр шатахад сэтгэл үнэхээр өвдөж байсан. Байгалийн ийм гамшгийн өмнө хүн хүчин мөхсддөг юм билээ. Хүн хүчний хувьд дутагдалтай. Хэдийгээр цурманд оруулж, түр зуур унтрааж байсан ч цаашид дахих, газар авахаас нь хамгаалж манаж хонох, дахин дэгдэхэд нь унтраадаг ийм л байдалтай байлаа. Нөхцөл байдлын хувьд төсөөлж байснаас үнэхээр хүнд байсан. Тэнд ажиллаж байсан онцгой байдлын албан хаагчид дөрөвдүгээр сард Минжийн хангайгаас гарсан гал түймэрт ажиллаж байсан албан хаагчид ч байсан. Тэд гэр орондоо 3 хоног амарсан уу? үгүй юу? буцаад Түнхэлийн түймэрт дайчлагдаад ажиллах жишээтэй. Тэнд янз бүрийн хугацаанд ажиллаж байсан цэргийн албан хаагч болон онцгой байдлын албан хаагчид байсан.

 

-Тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн байдал ямархуу байсан бэ?

 

-Нутгийн иргэд бол өөрсдийн газар нутагтаа байгаа болохоор нутаг орноо хамгаалах, гал түймрийг илүү өргөн хүрээ эзлэхээс нь өмнө хурдан унтраая гэсэн чин эрмэлзэлтэй ч. Үнэхээр хүчин мөхөсдөж байсан болохоор сайн дурынхан бусад хүмүүсийг ирэхэд дуртай хүлээж авч байсан гэсэн.

 

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шуурхай нэгдүгээр бүлгийн зүгээс эмнэлгийн ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн бэ?

 

-Манай эмнэлгийн зүгээс гал түймэрт анх удаа бүлэг томилогдон ажилласан. Биднийг тухайн гал түймэр гарч буй нутаг дэвсгэрт очиход онцгой байдлын албан хаагч, нутгийн иргэд, төрийн албан хаагчдын дийлэнх нь даралт ихсэх, харших, хатиг мундастай, арьсны идээт үрэвсэлтэй, хоолой өвдсөн, хөнгөн хэлбэрийн угаартсан зэрэг зовиур шаналгаатай байсан. Бид эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай хүмүүсд нь эмчилгээ хийсэн. Суурин газраас 50, 60 километрийн зайтай уулын аманд байгаа бүлэг, бүлгүүд хоорондоо 30, 40 километрийн зайтай бартаат замтай, зам харгуу их муу, уулын мухарт байрласан байсан болохоор тэр болгон эмнэлгийн тусламж байтугай өөрсдөө ирэх боломжгүй байсан нөхцөлд шуурхай бүлэг очсоноор газар дээр нь тусламж үзүүлж чадсан.

 

-Тухайн газарт ажиллаж байхад хүндрэл гарч байсан уу?

 

-Бидний зүгээс шаардлагатай эм тариа, боох материалаа урьдын бэлэн байдлынхаа үүднээс авч явсан. Бид анх удаа гал түймэрт явж байгаа болохоор түлхүү түлэгдэж, гэмтэж бэртсэн хүмүүс байх болов уу? гэж бодсон боловч яг бодит байдал дээрээ өөр байсан. Харьцангуй түлэгдэж, гэмтсэн нь бага. Харин түүнтэй холбогдолтойгоор ус аваад уул руу дээш доошоо явах, халуун галтай ойр байснаас холбоотой даралт ихсэх, амьсгалын дээд замын үрэвсэл байх жишээтэй. Мөн хөнгөн хэлбэрийн угаартсан хүмүүс байсан. Цаашид бүлэг бүлгээр явахдаа эдгээр дээр анхаарах нь зүйтэй юм гэж дүгнэж байна.

 

-Нилээд иргэд сайн дураараа очин тусалсан байгаа. Мэдээж сайн дурын иргэдийн хувьд гал түймэр унтраах мэдлэг дутмаг. Энэ тал дээр хэр асуудал гарч байсан бэ?

 

-Тэнд туслахаар очсон сайн дурын иргэд маань онцгой байдлын ажилчид, албан хаагчдын удирлаган дор гал түймэр унтраахад оролцож байсан юм байна лээ. Сайн дурынхан дүрэлзэж байгаа галнаас зайтай, цурманд оруулах, цурманд орсон түймрийг манах зэрэг харьцангуй хөнгөн хэлбэрийн ажиллагаанд нь оролцож байсан.

 

-Цахим ертөнцөд гал түймэр унтраахаар явсан зарим иргэдийг хувийн тоглолт хийж, наргиж цэнгэх гэж очсон зэрэг шүүмжлэлүүд гарч байсан. Энэ хэр бодитой байсан бэ? Үнэхээр танай бүлгийг очиход ийм асуудал гарав уу?

 

-Бид газар дээр нь очоод онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал сөнөөгчид, нутгийн иргэд, Төв аймгийн төрийн захиргааны албан хаагчидтай уулзаж байхад ийм асуудал гарсан талаар хэлж байсан. Шоу, реклам хийж байгаад буцсан хүмүүс ч байсан гэсэн. Хэдий сайны хажуугаар саар гэгчээр эдгээр асуудлууд гарсан ч гэсэн үнэхээр сайн дураараа ирээд гал сөнөөгчдөөс дутахааргүй галын голомтод нь ороод ажилласан хүмүүс ч байсан.

 

-Эмнэлгийн болон ард ард иргэдийн зүгээс цаашид ийм онцгой нөхцөлд анхаарах зүйл нь юу байсан бэ?

 

-Эмнэлгийн зүгээс бол эмнэлгийн шуурхай бүлэг томилолт аваад явахад бэлэн хэдэн бүлэгтэй. Ард иргэдийн хувьд хэдий сайн дураараа, санаачлагатай оролцож байгаа ч гэсэн шорт, углааштай очсон зарим нэг хүмүүс гал унтраахаас илүүтэй бусаддаа төвөг удах их жишээтэй. Тиймээс сэтгэл зүй болон хувийн бэлтгэлээ хангах ёстой юм болов уу? гэсэн зүйл ажиглагдсан.

 

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг(ТТАХНЭ)-ийн эмч нарын хувьд бусдаас 2 тангарагтай гэдгээрээ ялгардаг онцлогтой. Үнэхээр ийм онцгой нөхцөлд ялгарах онцлог нь юу байв? 

 

-Манай эмнэлэг цэргийн эмнэлэг. Бид цэргийн болон эмчийн тангарагтай хүмүүс. Хичнээн томилгоо аваад явсан ч гэсэн бид эх орноо гэсэн чин эрмэлзэлтэй. Тухайн газар дээр нь очоод хаана ямар бүлэг байна яг тэр болгон дээр нь хүрч, очиж ажиллаж чадсан. Манай эмнэлгийн шуурхай 2 бүлэг явснаас Сэлэнгэ аймгийн  Мандал сумын Түнхэл тосгоны чиглэл, нөгөөх нь Төв аймгийн Басүмбэр чиглэлд ажилласан. Явсан 2 бүлэг маань өөр өөрсдийн харьяалагдаж байгаа нутгийн гал сөнөөгчдөд яг газар дээр нь очиж тусламж үзүүлж чадсанаараа онцлог. Хэдий тушаал аваад явсан ч гэсэн иргэнийхээ үүргийг давхар гүйцэтгэсэн гэж бодож байна.

 

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг(ТТАХНЭ)нь хилийн хөдөлгөөнт бүлэгтэй. Энэ бүлэг нь Монгол Улсын хилийн алслагдсан анги, заставуудын бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Энэ талаар.

 

-Манай эмнэлгийн чиг үүрэг нь харьяа байгууллага, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эх орноо манаж байгаа хилчдэд яг ажлын талбарт, газар дээр нь очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай хүмүүсд эмчилгээ, үйлчилгээ хийх хилийн хөдөлгөөнт бүлэг томилогдон явдаг. Ингэж явснаар тэр болгон алс хязгаараас суурин газар ирж чаддаггүй цэргийн албан хаагч болон ар гэрийнхэнд очиж тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь тодорхой давтамжтай хугацаатай үзлэг болохоор дараа ирэхэд ямар өөрчлөлт гарсан юун дээр нь анхаарах ёстой гэсэн судалгаа бас давхар явагдаж байдаг. Өвчилсөн албан хаагч болон ар гэрийнхнийг нь эрүүлжүүлэх төлөвлөгөө гаргах ажлыг зохион байгуулдаг билээ.

 

-Таны хувьд цэргийн гэсэн тодотголтой болоод хэдэн жил болж байна?

 

-Би 2000 оноос хойш цэргийн болоод 17 дахь жилдээ ажиллаж байна.

 

-Таны бахархал тань юу вэ?

 

-Миний эх орон.

 

-Бидэнд цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт хүсье.

 

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Санал (202.70.34.70)
    Ус цаг уур, орчны шинжилгээний газар эртхэн хэлээд бороо оруулсан бол ийм зүйл болохгүй байлаа. Үүнээс цаашид анхаарахад ялангуяа 6 дугаар сард хуурайшилтаас сэргийлж, үүл буудаж бороо оруулж байна уу гэж гуйж байна. Монголд угаасаа бороо оруулах хамгийн ч чухал сар нь 5 ба 6 дугаар сар юм аа.
    2017 оны 07 сарын 28 | Хариулах
  • мн (202.21.117.34)
    Урьд өмнө нь зөндөө л их түймэр гарч мөн их хохирол гардаг байлаа. Харин энэ жилийн гарсан түймрийг хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг юун ч их сүржигнэж сүйд майд болдог юм. Бодвол сошиал ерцөнц хөгжиж мэдээлэл хурдан тархдаг болсны шинж юмуу даа.Ялангуяа 90-ээд онд мөн ч их ой шатсандаа.Юмны учрыг сайн ойлгоогүй дэвэргэн залуус түмэр унтраана гэчихсэн таавчигтай давхиж явна гэсэн.харин үүний өрөнд мөнгө санхүүгээр хандив өгч сэтгэл санаагаар дэмжиж байвал болох нь тэр
    2017 оны 07 сарын 27 | Хариулах
  • Одноо (202.70.46.213)
    Миний найз мундаг дайчин шүү
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (27.123.212.129)
    Bidend ekh oron shig une tsenetei yum ogt baihgui gedgiig Mongolchuud bugd bodoj setgej uil hudlulduu anhaarch baih heregtei bnaaaaaaaaaaaaaa yagaad iim tuimer garav hunees l hamaaraltai shuu dee
    2017 оны 07 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    11 цаг 34 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    11 цаг 37 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    11 цаг 40 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    13 цаг 53 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    15 цаг 15 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    15 цаг 18 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    15 цаг 52 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    15 цаг 57 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    16 цаг 0 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    16 цаг 10 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    16 цаг 39 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    16 цаг 45 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    16 цаг 56 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    16 цаг 58 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    17 цаг 44 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    18 цаг 29 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    18 цаг 29 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    19 цаг 8 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 10 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    19 цаг 24 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК