Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын засварын ажил хийгдэж байна.
Уг ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ны 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлаж байна Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
Мөн Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, СБД-ийн 5 дугаар хороо "Өгөөж Чихэр боов" ХХК-ий баруун урд уулзваруудыг өргөтгөж, нэвтрэх чадварыг сайжруулахаар ажиллаж байна.
Дээрх гурван уулзварын өргөтгөлийн ажил ирэх сарын 10-ны өдөр дуусна.
Сэтгэгдэл (2)