2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч дэслэгч Б.Мөнхбаатар, ахмад Б.Гантулга нартай хамтарч дүүргийн 1 дүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад Б.Баасанбаярын борлуулах гэж байсан 3 ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжилт хийлээ.
Сэтгэгдэл (1)