Даншиг наадмын арга хэмжээний хүрээнд өнөөдөр, маргааш Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна.
Харин даншиг наадмын нээлтийн ёслолын ажиллагаа маргааш 11:00 цагт эхлэх юм. Нээлтийн дараа Соёмбот туг залах ёслол, Очирваань шүтээний тахилга гэх мэтчилэн бурхан шашны зан үйлийг үйлдэх бол хүчит бөхийн барилдааны нэгийн даваа мөн маргааш 13 цагт эхлэх юм байна.