Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Гонгорын бумбаны их тахилга энэ сарын 10-12-ны өдрүүдэд болно.
Нэг хэсэг мартагдаад байсан Гонгорын Бумба тахих ёслолыг Амарбаясгалант хийд сүүлийн 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Гонгорын бумба тахиснаар саад тотгорыг арилгахаас гадна орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай юм байна.
Жилд хоёр удаа болдог уг тахилгад 20-30 мянган сүсэгтэн олон хуран цугладаг аж.
Сэтгэгдэл (1)