Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол мэдээллийг шалгажээ.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 11 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 96 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн, одоогоор 94 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (3)