Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамд өчигдөр орсон борооны улмаас айлын гэр усанд автжээ.
Өдөр 13.00 цагийн орчимд орсон усархаг борооны улмаас үер буусан тухай дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан 9 албан хаагч, хоёр автомашинтай шуурхай ажилласан байна.
Алба хаагчид айлын гэрт үeрийн ус орсон байсныг шуудуу татан гадагшлуулж, гэрийн эд хогшлыг гаргажээ. Мөн үeрийн усанд суусан "Тоёота приус" автомашиныг уснаас гаргасан байна.
Сэтгэгдэл (1)