Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 23 цагийн орчимд найман тарвагыг хот руу оруулах гэж байсныг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид илрүүлсэн байна.
Тэд "Эмээлт" авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэх гэж оролдсон бөгөөд Төв аймгийн Аргалант сумаас агнасан байжээ.
Хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан тарвагыг Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Харин зөрчил гаргасан иргэдийг холбогдох цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа аж.