Жил бүрийн наймдугаар сард эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг уламжлал болгон тэмдэглэдэг. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч энэ өдрийг тохиолдуулан тангараг өргөлөө.
Мөн энэ үеэр тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг гардуулан өглөө. Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 167 их эмч, 120 жолооч, өдгөө нийт 410 ажилтантай.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өдөрт 46 машин гаргадаг бөгөөд эмч нар хоёр ээлжээр ажилладаг аж. Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч долдугаар сарын байдлаар 184.700 хүнд үйлчилснээс 80 хувьд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 20 минутын дотор хүргэжээ.