Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Буга” гэдэг газар Өлгий сумын харьяат иргэн 35 настай, эрэгтэй Е усанд осолдож амиа алдсан хэрэг гарчээ. Тус иргэн долдугаар 30-ны өдөр амралтад явахаар автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Улмаар өчигдөр Ховд голын эргээс автомашиныг нь олсон бөгөөд усанд осолдсон байж болзошгүй байсан тул аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг завь, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19.10 цагт осолдсон газраас зүүн зүгт таван километрээс цогцсыг гарган авч, аймгийн Цагдаагийн газартаа шилжүүлэн өгсөн аж.