Автомашины радиаторын урд ялаа, шумуул, шавьж шигэхээс сэргийлж тор татахдаа автомашины улсын дугаарыг ил гаргахыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ. Учир нь зарим жолооч нар торыг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг халхлах, нуун далдлах байдлаар хэрэглэж байгаа аж.
Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан зэрэг зөрчлүүдийг ихээр гаргаж байгаа юм байна.
Тиймээс жолооч нарт тээврийн хэрэгслийн урд талд нарийн тор байрлуулахдаа улсын дугаарыг ил гаргах мөн улсын дугаараа бат бэх суурьлуулж гол ус, шавраар гарахдаа хаяхгүй байх, бүдгэрч харагдах байдал нь муудсан улсын дугаарыг шинээр хэвлүүлэн солихыг зөвлөлөө.
Сэтгэгдэл (1)