Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээний зардалд хандив цуглуулах зорилгооор Монголын Рок, попын дуучид хандивын VIP үдэшлэгийг энэ сарын 26-нд 19.00 цагаас On'Off Production Concert Hall-д зохион байгуулахаар болжээ.
Тус хандивын үдэшлэгт Харанга, Хурд, Никитон, Камертон, A Sound, 3 Охин, Киви, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Алтанцэцэг, С.Наран, Б.Ангирмаа, Т.Дэлгэрмөрөн, Sally, Укa, Төгөлдөр хуурч Чинбаа, МУГЖ Д.Отгонбаяр /Гитарчин/, Гитарчин Өөжгий, Хийлч Дээгий, Төгөлдөр хуурч Ами, Монгол улсын Морин хуурын чуулга оролцох юм байна.
Үдэшлэг билетийн үнэ 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 9473-0028 утсаар захиалах боломжтой аж.
Сэтгэгдэл (1)